Засаг даргын мэндчилгээ

Хан Хэнтий нутгийн хойморт орших 
Хаан төрийн тамгатай Батширээт нутгийн зон олноос та бүхнийхээ амар амгаланг айлтган мэндчилж байна.
Эцэг өвгөдөөс өвлөгдөн ирсэн эрдэнэт мал сүргээ өсгөн үржүүлж манай сумын мал сүрэг таван төрөл дээрээ өсч  81474 мянган толгой малыг тоолуулж,  2022  онд 6,4   тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтыг сумандаа оруулаад байгаа бөгөөд   үүнээс онцлож дурьдвал:  Онон, Барх голын төмөр бетон гүүр,   Соёлын төвийн болон Дотуур байрны барилгыг шинээр барих,   ЭМТ-ийн өргөтгөл  барих  зэрэг  бүтээн  байгуулалтын ажлууд өрнөж байна.  
Монгол орны өнцөг булан бүрт амьдарч байгаа Батширээт  сумын нийт иргэд ,  ажиллаж амьдарч байсан уугуул суугуул иргэддээ сумынхаа түүхт 70 жилийн ойд хүрэлцэн ирэхийг урьж байна.
Монголын ард түмэн та бүхэндээ хандаж айл өрх бүр аз хийморьтой, инээд баяслаар  цалгиж, хүн бүрийн зүрх сэтгэлд энэрэл нигүүслийн гэрэл гэгээ мөнхөд бадамлаж байхын ерөөл дэвшүүлье.

2022-04-23 15:25:24