1961 онд Батширээт сумын “Батжил” нэгдлийн Жинов ахлагчтай “Социалист хөдөлмөрийн төлөө” бригадынхан эмэгтэйчүүдийг сурч, соёлжих, ажиллах боломжоор ханган хүүхдүүдээ зөв боловсон хүмүүжүүлэхийн тулд бригадынхаа хэмжээнд хүүхэд саатуулах газар байгуулан ажиллаж байсан тухай мэдээ 1961 оны 6-р сард аймгийн “Урагшаа” сонинд нийтлэгдсэн байна. Тухайн үед эцэг эхчүүд хүүхдээ өглөө бүр хоол ундны хамт авчирч өгдөг, Б.Рэгжид гэдэг хүн хүүхэд саатуулагчаар ажиллаж байсан. Б.Рэгжид нь бригадынхаа хүүхдийг тогтмол хуваарийн дагуу тоглуулж, хооллож ундлан амруулах зэргээр их л хичээнгүй асарч байгааг хамт олон нь сайшааж байсан тухай дурдсан байдаг. 1963 оны нэгдлийн төлөвлөгөөнд Батширээт сумын төвд цэцэрлэг, номын сан...байгуулахаар төлөвлөсний дагуу сумын анхны цэцэрлэг 1964 оны 10-р сард сумын зочид буудлын байранд 20 хүүхдийн орон тоотой, 4 ажилчинтай нэгдлийн төсвөөр байгуулагджээ. Анхны эрхлэгч Цэдэвийн Лувсанцэрэн, хүмүүжүүлэгч багш Гомбожавын Гүргэлмаа, асрагч Лувсангомбын Балам, тогооч Дамдингийн Лхамсүрэн нар байлаа. 24 хэмжээтэй дүнзэн байшин/ улсын төсвөөр санхүүжүүлэн 50 хүүхдийн орон тоотой, 6 ажилчидтай 2010 он хүртэл үйл ажиллагаагаа явуулж байлаа. Тухайн үед Дадал сумын уугуул Дашдаваагийн Янжиндолгор \1968-1969 онд\ нь цэцэрлэгийн багшийн сургууль төгсөн тус цэцэрлэгт хуваарилагдан ирснээр анх мэргэжлийн боловсон хүчнээр хангагдаж байсан түүхтэй. Тус цэцэрлэг нь байгуулагдсан үеэс эхлэн ажилчдын хүчээр тохижилт соёлжилтонд анхааран тоглоомын талбай тохижуулах, мод бут тарих зэргээр материаллаг баазыг бэхжүүлэх, хүмүүжил сургалтын ажлыг чанаржуулах, űʢĬʗĞ˃ĕɐʢŀʖĬʌĮ Хан хэнтийн хоймор нутаг 242 сум нэгдлийн зүгээс өгөгдсөн үүрэгт ажлын төлөвлөгөө биелүүлэх, иргэд хөдөлмөрчдийн дунд цэцэрлэгийн үйл ажиллагааг сурталчилах зэрэг зорилтуудыг тавин ажиллаж ирсэн байна. 1972 онд “Хөдөлмөрийн төлөө” бригадын үүрэг авч 1973 онд мандат, сумын социалист уралдаанд тогтмол 1, 2-р байр, 1979-1981 онуудад “Соёлч хамт олон” гэрчилгээ, ЭХЯамны сайдын баярын бичиг, АБХ-ээс зарласан үзүүлэнгийн уралдаанд 1-р байр эзэлж байсан зэрэг амжилтуудыг үзүүлж байлаа. Мөн 1983 онд Монголын эмэгтэйчүүдийн холбооноос бүх цэцэрлэгүүдийн дунд зарласан тохижилт соёлжилт, хүүхдийн сургалт хүмүүжлийн ажлыг сайжруулахад чиглэсэн уралдаанд оролцож 1-р байр, сумын байгууллагуудын дунд жил бүр зохион явагддаг социалист уралдаанд сумандаа 1987 он хүртэл 1, 2-р байр эзэлдэг байв. 1980-1990 онуудад заах аргын кабинетийг тохижуулах, хичээл хүмүүжлийн ажлыг программын дагуу явуулан, үзүүлэн таниулах материал, бяцхан ном, ширээний театр, хуруун хүүхэдлэй зэрэг сургалтын хэрэглэгдэхүүнээ олшруулан кабинетийг гэрчилгээжүүлсэн. Монголын багш нарын V их хурлыг угтан 1985 онд “Аймгийн тэргүүний цэцэрлэг” болох үүрэг авч тодорхой төлөвлөгөө гарган ажиллаад амжилттай биелүүлэн 1987 онд “Аймгийн тэргүүний цэцэрлэг”-ийн гэрчилгээ авсан, 1994 онд туслах багш нарын дунд зохиосон бүтээлийн үзэсгэлэнд “Хөдөө аж ахуйн булан” сэдэвт бүтээлээр тэргүүн байранд шалгарсан зэрэг олон олон амжилтыг үзүүлсэн. Улс орны өөрчлөн байгуулалтын явцад 1993 оноос 1 бүлэг, 25 хүүхэдтэй 4 ажилтан, албан хаагчидтай болон ажиллаж байгаад 1997 оны 10 дугаар сарын 1-нээс халамжийн 1 бүлэг, 20 хүүхэдтэй нэмэгдүүлснээр хуучин орон тоо буюу 6 орон тоогоор ажиллаж “Бага”, “Ахлах”, гэсэн холимог бүлгээр сургалт хүмүүжлийн ажлаа явуулж эхэлсэн. Тус цэцэрлэг нь 2005 онд “Хөдөөгийн ядуурлыг бууруулах хөтөлбөр”-т хамрагдан ердийн өдрийн ангийг 25 хүүхдээр ахиулан сургах, зуны хугацаанд Хурх, Онон, Барх багуудын малчин өрхийн сургуулийн өмнөх насны хүүхдэд сургуулийн өмнөх боловсрол олгох ажлыг тасралтгүй зохион байгуулснаар хамран сургалтыг 100 хувьд хүргэж ажиллаж ирсэн. þ÷ ʲĞʓ Хан Хэнтий хоймор нутаг 243 2010 онд 75 хүүхдийн хүчин чадалтай шинэ барилга, 2018 онд Канад сангийн “Хөдөө орон нутгийн санаачлага дэмжих хөтөлбөр”-ийн төслөөр 30 хүүхдийн багтаамжтай шинэ барилга ажиглалтанд хүлээн авч хүүхдийн сурах хөгжих орчин нөхцөл сайжирч бүтэц орон тоо нэмэгдэн өдгөө 17 багш ажилтан, албан хаагчидтай ажиллахдаа 2005, 2010, 2011, 2012, 2014, 2018, 2019 оны “Сумын тэргүүний төсөвт байгууллага”, 2008-2009 оны хичээлийн жилд аймгийн багш нарын дунд зохиосон ур чадварын уралдаанд багш Э.Биндэръяа 3-р байр, 2010 оны БСГ-аас хийсэн үнэлгээний дүнгээр аймагтаа 5-р байрт шалгарч Аймгийн Засаг даргын нэрэмжилт шагнал, 2012 онд “Аймгийн тэргүүний цэцэрлэг”, 2016-2017 оны хичээлийн жилд бүс, аймаг, улсын хэмжээнд зохион байгуулагдсан “Сайн үйл ажиллагаа” илтгэлийн уралдаанд багш Ч.Дариймаа амжилттай оролцсон зэрэг амжилтууд нь манай хамт олны уйгагүй хөдөлмөрийн үр дүн байлаа. Цэцэрлэгийн түүхэн хөгжлийн хуудсанд амжилт, алдрыг бүтээлцэж байсан хүмүүжүүлэгч болон ажилтан албан хаагчдаараа бид үргэлж бахархан дурсаж, арга туршлагыг нь ажилдаа хэрэгжүүлэн ажиллаж байдаг билээ. Г.Янжим, н.Тогоо, Н.Пагмажав, Д.Лхамсүрэн, Ц.Дулмаа, Д.Бадамханд, Д.Долгор, Ц.Цэрмаа, Б.Цэвэлмаа, С.Алимаа, Б.Оюунцэцэг, Б.Оюунчимэг, Г.Цэцэгээ, Гэнэнсүрэн, Ц.Гэрэлтуяа, Д.Одгэрэл, Д.Бэх-Очир, Г.Оюун, Ж.Одонтуяа, Б.Одгэрэл, Н.Энхболд, Ц.Цэрэнлхам, Г.Нарантуяа, Д.Авирмэд, С.Ганчимэг, Д.Болормаа, Г.Бат-Өлзий, Д.Тунгалаг, А.Батдаваа, .Ц.Ганзориг, Л.Жаргалсүрэн, Э.Эрдэнэбилэг, Л.Оюунчимэг, О.Данзанчүлтэм, Б.Эрдэнэчимэг, М.Адъяа, Я.Тогтох, Б.Зоригт, М.Ренчинханд, Б.Одончимэг, Г.Энхбаяр, Н.Цэцэгмаа, Б.Нацагдорж, Д.Оюунчимэг, Э.Биндэръяа, Ц.Цэрэндорж, Б.Өлзийцэцэг, Б.Төмөртогоо, Г.Амарсайхан, Р.Эрдэнэбулган, Г.Ганганмөрөн, Д.Эрдэнсувд, Ч.Цэрэнчимэд нарыгаа дурсахад таатай байна. Үе үеийн эрхлэгч нар: 1. С.Лувсанцэрэн 1964-1968 он 2. Б.Ханджав 1968 он 3. Б.Ренчинханд 1968-1970 он 4. Ц.Пагмажав 1970-1980 он 5. С.Эрдэнэцэцэг 1980-1987 он 6. Ш.Цолмон 1987-1988 он űʢĬʗĞ˃ĕɐʢŀʖĬʌĮ Хан хэнтийн хоймор нутаг 244 7. Я.Энхтуяа 1988-1991 он 8. Л.Отгонцэцэг 1991-1994 он 9. Я.Эрдэнэчимэг 1994-1999 он 10. Б.Бүдханд 1999-2000 он 11. Я.Эрдэнэчимэг 2000-2003 он 12. А.Хандцоо 2003 оноос одоог хүртэл ажиллаж байна. Бид сум орон нутгийнхаа хүүхэд багачуудыг байгальд ээлтэй иргэд болох эх суурийг тавих, байгалийн гоо сайхныг мэдрэх, танин мэдэх, байгалийн баялагыг хамгаалах талаар анхны мэдэгдэхүүн олгох зөв дадал хэвшилтэй зөв хүн төлөвшүүлэх зорилгыг тавин сургалтын хөтөлбөртөө өөрчлөлт оруулан ЭРҮҮЛ БИЕД-САРУУЛ УХААН үзлийг хэрэгжүүлэхийн хүрээнд: 1.Бид байгальдаа хайртай, тарьж ургуулж, хөдөлмөрлөж бүтээж чаддаг, эрүүл хооллох зуршилтай, эрүүл амьдрах дадал хэвшилтэй, бие болоод сэтгэлийн эрүүл мэндийг чухалчилсан “ЭРҮҮЛ МОНГОЛ ХҮН”-ийг төвөлшүүлнэ. 2.Бид үлгэрийн ертөнцөөр аялан, аз жаргалтай, хүсэл мөрөөдлөөр жигүүрлэсэн, ардын өв соёлоо дээдэлдэг, үнэнч шударга, эр зоригтой, өр нимгэн, ухаан саруул, номонд хайртай , цэцэн билэгт “САРУУЛ УХААНТ МОНГОЛ ХҮН” –ийг төлөвшүүлнэ гэсэн /зорилтын/ дагуу ногоон байгууламжийг нэмэгдүүлэх, жимс жимсгэнэ, төмс хүнсний ногоогоо өөрсдөө тариалах, дотоодоос эрүүл хүнсээр хангах, хүүхдүүддээ өөрсдийн хөдөлмөрийн үр шимээр ашигтай шимт хүнсний бүтээгдэхүүнийг хэрхэн тарьж арчилж ургуулж амьдрал ахуйдаа хэрэглэж болох талын хүмүүжлийг олгох, амьдрал ахуйд сургах зорилгоор “ЭКО” цэцэрлэг болох зорилт тавин ажиллаж байна
2022-06-01 00:00:01