ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН СУРГУУЛЬ

Тус сумын ЕБС нь 1951 онд Хэнтий аймгийн Биндэр сумын баруун хойд хэсэгт орших Онон, Барх , Хурхын голын хөвөөгөөр амьдардаг нутгийн иргэдийн хүсэлтийн дагуу аймгийн гэгээрлийн хэлтсийн шийдвэрийг үндэслэн “Эгийн голын бага сургууль” нэртэйгээр анх  байгуулагдсан. АБТА ахмад багш Г. Буджав агсаны удирдлаган дор 4 багш, 4 анги, 2 ажилчин болон нийт 50 сурагчтай сургалт хүмүүжлийн үйл ажиллагааг эхлүүлж байсан байна. Хожим нь  1966 онд Хэнтий аймгийн АДХГЗ-ны шийдвэрээр найман жилийн сургууль болон өргөжиж суурь боловсрол олгодог болсон. Мөн 1993, 1998 онуудад 2 удаа 10 дугаар анги төгсгөж, 50 гаруй хүүхдэд бүрэн дунд боловсрол олгосон  байна. Тус сургууль нь 2000 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн Монгол улсын Засгийн Газрын тогтоолоор төрийн соёрхолт  яруу найрагч Нямбуугийн Нямдоржийн нэрэмжит сургууль болж, байгуулагдсанаас хойш эдүгээг хүртэл 55 төгсөлт хийн эрдэм боловсролыг түгээсээр байгаа болно.

Өнөөдрийн байдлаар тус сумын ЕБС нь  355 суралцагч, 39 багш, ажилтантай сургалт хүмүүжлийн үйл ажиллагааг зохион байгуулан явуулж байгаа бөгөөд мэргэжлийн багшлах боловсон хүчнээр бүрэн хангагдсан. 320 хүүхдийн суудал бүхий хичээлийн шинэ байртай. Дунд ангийн 6, бага ангийн 9 , нийт 15 бүлэгтэй. Дотуур байранд 70 орчим хүүхэд амьдардаг. Суралцагчдын 70 орчим хувь нь малчдын хүүхэд. Багш нарын 70% нь тэргүүлэх, заах аргач мэргэжлийн зэрэгтэй. Анги дүүргэлтийн дундаж хэмжээ 23. Энэ нь сургалтын үйл ажиллагааг чанартай зохион байгуулахад эерэг нөлөө үзүүлдэг. 1-р ангид элсэх хүүхдийн тоо  46 орчим, төгсөгч 34  байдаг. Стандартын шаардлага хангасан 5 кабинеттай. Сурагчдын дунд шатар, гар бөмбөг, математик, гар урлал, уран зураг, үндэсний хөгжим, дуу зэрэг дугуйлан хичээллэдэг.

Шинжлэх ухаан, соёл урлаг, спортын  салбар болон төр олон нийтийн байгууллагын олон зуун манлайлагч, сайчуудыг төрүүлэн гаргасан сургууль юм. Мөн энд  мянгат малчин, алдарт уяач, аварга тариаланч, урлагийн алдартан, спортын сайчуудыг дурдах нь зүйтэй.

Хичээлийн жил нь 09 дүгээр сарын 01-нээс хичээл эхэлж, дараа жилийн 06 дугаар сарын эхээр амардаг. Мөн 11 сар, 01 сар, 03 сард сурагчид 7-14 хоног амарч бусад өдрүүдэд хичээллэдэг. Жил бүрийн 03 сард хичээл бүрээр төгсөх ангид олимпиад зохион байгуулагддаг. Манай сургуулийн хувьд сурагчид, эцэг эхчүүдийн дунд маш олон сургалт хүмүүжлийн ажлыг зохион байгуулдаг. Хавар, намрын спартакиад, урлагийн наадам, сургуулийн аварга шалгаруулах гар бөмбөг, сагсан бөмбөг, бөх, шатрын тэмцээн, хичээл суртчилах 7 хоногийн аян, сурагчдын сэтгэн бодох чадварыг сайжруулах зорилготой “Оюунлаг сурагч”, “Бид математикч хүүхэд” зэрэг ажлуудыг жил бүр сурагчдын дунд заавал зохион байгуулдаг бөгөөд эдгээр ажилд давхардсан тоогоор 4000 орчим хүүхэд хамрагддаг.

ЕБС-ийн захирал Ц. Цогзолмаа

2022-06-01 00:00:00