Батширээт сумын хүн эмнэлэг нь анх 1947 онд “Хүн эмнэлгийн салбар “нэртэй байгуулагдаж анхны санитороор Хахаан буюу Доржийн Бадам ажиллаж байсан. 1953 онд суманд хүний бага эмчийн салбар шинээр байгуулагдаж эмчээр нь Ч.Нямбууг томилсон байна. Мөн бага эмчээр Батмөнх ажиллаж байсан. 1961 оны 7 -р сард аймгийн Эрүүлийг хамггаалах газрын даргын шийдвэрээр Батширээт сумын хүний бага эмчийн салбарын эрхлэгчээр Юмжир 1965 он хүртэл ажилласан ба эмч, сувилагч, галч, цэвэрлэгч, тогооч гэсэн 4 орон тоотой байсан.Эх баригч сувилагчаар П.Дуламжав, галч цэвэрлэгчээр Д.Дамдин ,тогооч Ханд нар ажилласан байсан.Аймгийн хэмжээнд 1963, 1964 онуудад удаа дараалан 2-р байранд орж “Эх орон-52 “радио баярын бичгээр шагнагдсан. Эх баригч Дуламжав нь зүүн аймгуудын тэргүүний ажилтанаар шалгарч байсан төдийгүй хамт олноороо 2 өрөө моорогийн байрыг өөрсдийн хүчээр эгийн голоос явган тэргээр элс шавар зөөж, хаягдал банз зүсэж шивтүүр гаргаж шавардаж ашиглалтанд оруулж байсан түүхтэй. 1965–1970 он хүртэл он хүртэл бага эмчийн салбарын эрхлэгчээр Д.Бадамгарав сувилагчаар П.Дуламжав, Цэрэнханд, асрагч Хишгээ, Цэцэгмаа нартай хамт 5–уулаа ажиллаж байсан.Тэр үед Төрийн яамд ,олон нийтийн төв байгууллагуудын үзлэг буюу соёлын довтолгооны 2-р үе шатны ажил орон даяар явагдаж байсан.Энэхүү соёлын довтолгооны ажилд þ÷ ʲĞʓ Хан Хэнтий хоймор нутаг 251 бага эмчийн салбар ихээхэн үүрэгтэй оролцож энэ нь бүх нийтийн хэрэг болж байлаа. Бадамгарав нь ЭХГ-ын 40 жилийн ойгоор Сайшаалын үнэмлэх, ЭХЯ–ны Жуух бичиг, ойн медаль, Эрүүлийг хамгаалахын тэргүүний ажилтан цол тэмдэгээр тус тус шагнагдсан. 1968 оноос Онон багийн бага эмчээр Г.Бадарч ажиллаж эхэлсэн. 1970 онд сумын бага эмчийн салбар их эмчийн салбар болж анхны эмчээр Чулуун ажилласан байна.Үүний дараагаар их эмч Дарийм, И.Цогзол, М.Дэнсмаа нар ажиллаж байсан.1973 оноос эхлэн 1993 он хүртэл Хурх багийн бригадын бага эмчээр Ж.Цэрэнчанаа ажиллаж байсан ба алслагдсан бригадын хөдөлмөрчдийн хүсэлтээр 2 ортой эмнэлэгийг 1988 онд байгуулан ажилласан. Амжилт бүтээлийг нь төр засаг өндрөөр үнэлж 1985 онд Эрүүл мэндийн яамны Жуух бичиг, Аймгийн Эрүүлийг хамгаалахын аварга бага эмч,1986 -1987 онд Эрүүлийг хамгаалахын системийн хошой аварга цол тэмдэг, ЗХУ-д аялах эрхийн бичиг, 1988 онд Эрүүлийг хамгаалахын тэргүүний ажилтан цол тэмдэг, Эрүүлийг хамгаалах системийн 70, 80 жилийн ойн медаль, МУЗН-ийн онцгой гишүүний мөнгөн медаль зэрэг шагналаар тус тус шагнагдаж ,ард иргэдийнхээ талахлыг хүлээж “Морьтой эмч” хэмээн хүндлэгдэж явсан. 1976 оноос 1980 он хүртэл И. Цогзол нь хүний их эмчийн салбарт эрхлэгч их эмчээр ажиллаж байсан. 1981 оноос 1996 он хүртэл М.Дэнсмаа эрхлэгч их эмчээр ажиллаж байсан. Ажиллаж байх хугацаандаа 1986 онд дотрын олгох курс, 1995 онд НҮБ –ын эрүүл мэндийн шугамаар эх ххүхдийн сургалтанд űʢĬʗĞ˃ĕɐʢŀʖĬʌĮ Хан хэнтийн хоймор нутаг 252 хамрагдсан. 1990 онд эмнэлгийн ажилчдын 4-р их хуралд төлөөлөгчөөр оролцож ЭМЯ –ны Жуух бичигээр, 1990 онд аймгийн аварга их эмчээр 1996 онд МУЗН –ийн “Хүндэт донор“ 2006 онд Эрүүлийг хамгаалахын тэргүүний ажилтан цол тэмдэгээр, УЗН –ийн 50 жилийн ойн медаль , Ардын хувьсгалын 70,80 ,90 жилийн ойн медалиар тус тус шагнагдсан. 2011 онд Эхийн 2-р одонгоор шагнагдсан. 2017 онд Хөдөлмөрийн хүндэт медалиар шагнагдсан. 1994 оноос 1997 он хүртэл хүний их эмчийн салбарын эрхлэгчээр бага эмч П.Хэрлэнчимэг нь ажиллаж байсан. ЭМСалбарт нийтдээ 32 жил тасралтгүй ажилласан. 1996 онд Эрүүлийг хамгаалахын тэргүүний ажилтнаар, Ардын хувьсгалын 70,80, 90 жилийн ойн медиалаар тус тус шагнагдсан. 1997-2000 оны 08-р сар хүртэл Г.Бадарч эмнэлгийн эрхлэгч их эмчээр ажиллаж байсан. 2003 онд Эрүүлийг хамгаалахын тэргүүний ажилтнаар, 2007 онд “Хан Хэнтийн алдарт эмч”, ”Хөдөлмөрийн хүндэт медаль, 2020 онд Алтан гадас одонгоор тус тус шагнагдсан. 2000 оны 08 р сараас эхлэн одоог хүртэл эрхлэгч их эмчээр Я.Отгончимэг ажиллаж байна. 2003 онд 100 сая төгрөгийн өртөгтэй 9 ортой шинэ 2 давхар тоосгон эмнэлэг ашиглалтанд орсон ба мөн түргэн тусламжийн шинэ машинтай болсон. 2004 онд “Оны шилдэг менежменттэй”хамт олноор шалгарч цом өргөмлөл мөнгөн шангалаар шагнуулсан.Хойд бүсийн “Хөдөлгөөн эрүүл мэнд “сэдэвт бүсийн тэмцээнийг зохион байгуулж байгууллагаараа 2-р байранд шалгарсан билээ. 2005 онд “Нягтлан бодох бүртгэлийн олон улсын стандарт”-ыг анх удаа нэвтрүүлсэн байгууллагаар шалгарч гэрчилгээ авсан. 2006 онд ЭМСХ-2 хөтөлбөрийн хүрээнд дүн бүртгэлийн бага эмчийг комьпютер тоног төхөөрөмжөөр хангаж хүн амын нэгдсэн мэдээлэлийн сантай болсон ба үйл ажиллагааны мэдээ тайлангийн нэгдсэн программтай болсон. 2006 онд ажил үйлсээрээ шалгарч хамт олноо хошуулагсад олноор төрөн þ÷ ʲĞʓ Хан Хэнтий хоймор нутаг 253 гарсан билээ.ЭМЯ–ны Жуухаар их эмч Я.Отгончимэг, дүн бүртгэлийн бага эмч С.Бумаажав, эх баригч бага эмч А.Отгонцэцэг, Онон багийн бага эмч Ж.Үржинханд, сувилагч Г.Шинэмаа, Ц.Наранцэцэг, жолооч Ц.Гунгаанямбуу нар, ЭХТА цол тэмдэгээр бага эмч П.Хэрлэнчимэг, Хурх багийн бага эмч Т.Нэргүй, өндөр настан бага эмч И.Нацагдорж, өндөр настан их эмч М.Дэнсмаа нар тус тус шагнагдсан. 2007 онд ЭМСХ -2 хөтөлбөрийн хүрээнд лаборторийн тоног төхөөрөмжөөр хангасан ба сумын эмнэлэгт хурдавчилсан оношлуур тестеер цус болон шээсний ерөнхий шинжилгээ, вирус маркерийн шинжилгээ цусны сахар тодорхойлох шинжилгээ ,мөн цагаан хорхойн,ходоодны хелико бактер илрүүлэх шинжилгээ ,ДОХ болон бэлгийн замыг халдварыг илрүүлэх шинжилгээг тус тус хийж эхэлсэн. 2007 онд Онон багийн бага эмчийг ХЯБХ ийн санхүүжилтээр унаагаар хангасан төдийгүй багийн бага эмчийн байрыг 1,5 сая төгрөгөөр тохижуулсан. Мөн комьпютер,скайнер ,принтерээр хангагдсан болно. 2008 онд ЭМСХ -2 хөтөлбөрийн хүрээнд Их эмчийн байр гражийн хамт баригдаж ашиглалтанд орсон ба эмнэлгийн тусламж үйлчилгээний чанарыг сайжруулах ажил үйлсээрээ шалгарч ЭМГ –ын өргөмлөл,мөнгөн шагналаар шагнагдсан. 2008 онд “Эрүүл монгол хүн” хөтөлбөр хэрэгжиж анхан шатны болон нарийн мэргэжлийн үзлэг шинжилгээнд 812 хүнийг хамруулсан. 2009 онд сумандаа ажил үйлсээрээ шалгарч “2009 оны тэргүүний хамт олон”цол өргөмжлөл , ЭМГ т 3-р байранд шалгарч өргамжлөлөөр тус тус шагнагдсан. 2009 онд Хурх багийн эмчийн байрыг 1,5 сая төгрөгөөр тохижуулсан. 2009 онд ТА-2 төслийн санхүүжилтээр Хурх багийн эмчийг унаажуулж мотоциклтэй болгосон. űʢĬʗĞ˃ĕɐʢŀʖĬʌĮ Хан хэнтийн хоймор нутаг 254 2009 онд аймгийн аварга эмчээр их эмч Я.Отгончимэг шалгарсан. 2010 оны 03р сард түргэн тусламжийн шинэ машинтай болсон ба ЭМГ –т 3 - р байранд шалгарсан ба гадна орчноо тохижуулах ажлыг хийж гүйцэтгэсэн.Мөн магадлан итгэмжлэлийн шалгалтанд 100% ийн амжилттай дүгнүүлж 3 жилээр сунгуулсан. 2010 онд ТА-2 төсөлд “Яаралтай тусламж “төсөл бичиж 7 сая төгрөгийн яаралтай тусламжийн багаж тоног төхөөрөмжөөр хангасан ба хүүхдийн болон өндөр настаны сувилалыг жил бүрийн 7-р сард ажиллуулан тогтмолжуулаад байна. 2011 онд Эрүүл мэндийн салбарын 85 жилийн ойнд медалиар их эмч Я.Отгончимэг дүн бүртгэлийн бага эмч С.Бумаажав ,сувилагч Ц.Наранцэцэг , ня – бо Г.Энхбаяр ,Хурх багийн бага эмч З.Оюунцэцэг нар шагнагдсан. 2012 онд ТА -2 төсөлд “ Эмийн бус эмчилгээ “төсөл бичиж 3 сая төгрөгийн физик эмчилгээний багаж тоног төхөөрөмжөөр хангагдсан. 2012 онд сумын 60 жил угтсан бүтээлч 60 ажлын хүрээнд насны алхааныхан хэвтэн эмчлүүлэгсдийн 3 өрөө ,алжаал тайлах 1 өрөөг нийт 2,5 сая төгрөгийн өртөгөөр иж бүрэн тохижуулж өгсөн. Мөн сумын ЗДТГ ЭХО аппараттай болгож өгсөн. 2012 онд халдварт бус өвчнийг эрт илрүүлэх урьдчилан сэргийлэх үзлэгийг зохион байгуулсан ба жил бүр урьдчилан сэргийлэх үзлэгт ард иргэдээ тасралтгүй хамруулахаар төлөвлөгдсөн. 2013 онд Эрүүлийг хамгаалахын тэргүүний ажилтанаар Эрүүлийг хамгаалахын тэргүүний ажилтнаар 4 хүн тус тус шагнагдсан.Эрүүл Мэндийн Яамны Жуухаар сувилагч Б.Мөнхтуяа ,лаборант Д.Оюунчимэг , Хурх багийн эмч З.Оюунцэцэг нар шагнагдсан. 2013 онд ‘’5 хүртэлх насны хүүхдийн хоололт өсөлт хөгжилтийн хяналтыг сайжруулах ,,уралдаанд түрүүлсэн. þ÷ ʲĞʓ Хан Хэнтий хоймор нутаг 255 2013 онд 80 сая төгрөгийн өртөг бүхий их засварын ажил хийгдсэн .Гүний худагтай болсон.Гадна дотно тохижилтийн ажил хийгдсэн.Их эмч Эхоны курст суралцан өдөр бүр эхо аппаратыг эмчилгээ оношлогоонд ашиглаж эхэлсэн. 2014 онд магадлан итгэмжлэлд амжилттай оролцсон . Эх хүүхдийн хяналтыг сайжруулах жил болгон зарласантай холбогдуулан эргэлт хяналтыг сайжруулах төлөвлөгөө гарган ажиллаж жирэмсэний эрт үеийн хяналтыг 88,9 %-р хүргэж эх хүүхдийн эндэгдэлгүй ажилласан.Мөн Хойд бүсийн хэмжээнд “Орчны эрүүл мэнд “ өдөрлөгийг амжилттай зохион байгуулсан. Мөн дотно орчны тохижилтын ажил тогтмол хийгдэж байна. 2015 онд ИТХ ын тэргүүлэгчид 2000,0 сая төгрөгийн өртөгөөр эхийн амрах байрыг тохижуулсан ба үйлчилгээний ажилчид өөрсдийн хүчээр нам даралтын тогоог сольж шинэчилсэн. 2016 оныг сумын ЗДТГ аас Бахархалын жил болгон зарласантай холбогдуулан 2016 оны 03 дугаар сарын 30 нд буюу Дэлхийн эмч нарын өдрөөр эрүүл мэндийн салбараас төрөн гарсан эмч эмнэлгийн мэргэжилтэнгүүдийг алдаршуулах “Эргэн дурсахуй” өдөрлөгийг зохион байгуулж үе үеийн эмч нараа алдаршуулах, олон нийтэд таниулж суртчилахын зэрэгцээ эмнэлгийн түүхэн замналын талаар их эмч Я.Отгончимэг илтгэл тавьсан. Мөн их эмч М.Дэнсмаагийн алдрыг тэмдэглэн өнгөрүүлсэн. 2016 онд оношлогоо эмчилгээний чанар хүртээмжийг дээшлүүлэхэд ихээхээн ач холбогдол бүхий 50 сая төгрөгийн өртөг бүхий хэвлийн эхо аппаратыг ашиглалтанд оруулж иргэдэл үйлчилж эхэлсэн. 2017 онд Ононгийн сүү ХХК нь яаралтай тусламжийн нэн шаардлагатай байсан 3000,0 сая төгрөгийн өртөг бүхий тоног төхөөрөмжийг хандивласан. 2018 онд Дэлхийн эмч нарын өдрөөр “Аз жаргалтай байхын үндэс – Эрүүл байхын учир “ хэлэлцүүлэгийг “ Эрүүл Батширээтчүүд “ дэд хөтөлбөрийн хүрээнд зохион байгуулж хэлэлцүүлэгийн үеэр Батширээт сумын ЭМТ-ийн űʢĬʗĞ˃ĕɐʢŀʖĬʌĮ Хан хэнтийн хоймор нутаг 256 статистик үзүүлэлтүүд ,Элэгний хавдрын өвчлөл , Жирэмсний хяналт сэдвүүдээр судалгаа хийн илтгэл тавьсан. 2018.11 сарын 21-нд Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө оруулалтаар 16 сая төгрөгийн өртөгтэй биохимийн анализаторыг хүлээн авч иргэдэд шинжилгээ хийж эхлэсэн ба одоогийн байдлаар 18 төрлийн үзүүлэлтээр шинжилгээ гаргаж байгаа ба цаашид үзүүлэлтүүдийг нэмэх боломжтой . 2018.07.28-аас Хурх багт 2 ээлжээр 14 хоног ахмадын сувилал ажиллуулж нийт 33 хүнд эмийн бус эмчилгээ хийсэн . Ахмад настан 12 иргэн аймгийн аврага шалгаруулах хийн дасгалын тэмцээнд явж амжилттай оролцоод ирсэн . 2019 онд Сумын ИТХ-ын 2018 .12.06 –ны өдрийн 34-н тоот тогтоолоор 2019 оныг амны хөндийн эрүүл мэндийг дэмжих жил болгон зарласан. 2019.10.22 ны өдөр ЕБС- ын 5-7 р ангийн 130 хүүхдэд тус сумын харъяат Смарт-Дент шүдний эмнэлгийн эмч М.Буянжаргал ШҮД ЦООРОХ ӨВЧИН БА УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭЛТ сэдвээр сургалт хийж зөвлөгөө өгч ажилласан ба цаашид төрлөх сумынхаа иргэдийн амны хөндийн эрүүл мэндийг эмчлэх эрүүлжүүлэхэд сумын ЭМТ-тэй хамтран ажилласан. 2019.11 сарын 01 нд ЗДТГ-ын ажилчидын хүүхдүүд болон ажилтан албан хаагчдыг хамтруулан нийт 29 хүнд амны хөндийн эрүүл мэнд болон шүдний өвчлөлөөс хэрхэн сэргийлэх талаар сургалт хийн гарын авлага тараасан ба хүүхдүүдэд ХОРХОЙ ЦООРХОЙ- 2 хүүхэлдэй кино үзүүлсэн. 2019 онд Шүдний нарийн мэргэжлийн эмч нар 3 удаа ирж үзлэг эмчилгээ болон сургалт хийсэн ба нийт 78 хүнд тусламж үзүүлж 32 өндөр настанд халамжийн шугамаар шүд хийж үйлчилсэн. ХХУТХГ-ын захиргаанаас 180,000 төгрөгийн өртөг бүхий био суултуур , өндөр настан Г.Догсмаа хүүхдүүдийн хамт 280000 төгрөгийн өртөгтэй цахилгаан соруулах аппарат, ахмад эмч Дарийм Шарлагын аппарат, Утлагын аппаратыг тус тус хандивласан байна. 2019.10 сард УИХ-ын гишүүн Л. Оюун-Эрдэнэ , Б.Бат-Эрдэнэ нар өвчтөний 1 өрөөг иж бүрэн засварлаж тохижуулан хүлээлгэж өгсөн. 2020 онд ОНХСангаас моргийн байрийг ашиглалтанд оруулсан ба сумын ОК –оос автомашины зөөврийн хүчилтөрөгчийн өтгөрүүлэгч , хамгаалах хувцас , зайны халууны шил , маск зэрэг нийт 2010000 төгрөгийн хандивийг ЭМтөвд хүлээлгэн өгсөн. Мөн улсын төсвийн хөрөнгө оруулалтаар шинээр өргөтгөлийн барилгын суурь тавигдсан. Хурх багийн эмчийг унаагаар хангасан. Мөн Ковид -19 халдвараас урьдчилан сэргийлэх ,халдвар хамгаалалын дэглэмийг баримтлах ажлыг зохион байгуулан мэдээлэлээр ханган ариутгал халдаргүйтгэлийн нөөцийг бүрдүүлэн ажилласан. 2021 онд Ковид-19 цар тахал дэгдсэнтэй холбоотой нийт батлагдсан 447 тохиолдлын 166 нь тусгаарлан эмчлэх байранд, 281 нь гэрээр эмчлэгдсэн . Нийт 11 хүнийг АНЭ тээвэрлэсэн. Нас баралт – 3 .Нийт батлагдсан тохиолдлын 89 нь 0-16 насны хүүхэд ,үүнээс сургуулийн насны 51, 0-5 насны хүүхэд 38, жирэмсэн -6 байна. Ковидын гэрээр эмчлэгдэж буй иргэдэд 60 мянган төгрөгийн багц, хүүхдэд 50 мянган төгрөгийн багц өгч өдөр бүр утсаар тандалт хийж зөвөлгөө өгч ажилласан. Тусгаарлан эмчлэх байрыг анх засаг даргын захирамжаар сургуулийн дотуур байранд 7 ортой þ÷ ʲĞʓ Хан Хэнтий хоймор нутаг 257 нээн ажиллуулсан ба сургууль орохтой холбоотой дотуур байранд ариутгал халдваргүйтгэл хийн хүлээлгэн өгч 2021 оны 08 р сарын 25 наас 09 сарын 29 хүртэл сумын соёлын төвд, нэгдсэн халаалт эхэлсэнтэй холбоотой 09 сарын 29 ноос эхлэн спорт зааланд 11 ортой тусгаарлан эмчлэх байрыг тохижуулан ажилласан. Аймгийн засаг дарга хүчилтөрөгчийн өтгөрүүлэгч -2 ш, автоклав -2 ш тус бүрийг сумын засаг даргын эрсдлийн сангаас посс машины санхүүжилтийг тус тус шийдвэрлэсэн. ЗДТГ ын эрсдлийн сангаас 15 сая төгрөгийн өртөг бүхий хамгаалах хувцас хэрэгсэл, эм тариа , тоног төхөөрөмж худалдан авсан. Мөн 200 ширхэг оношлуурыг эрсдлийн сангаас гарган нөөцийг бүрдүүлэн ажилласан. Иргэн хувь хүнээс 2740,0 төгрөгийн хандив, сумын засаг дарга асан Д. Нямсүрэнгийн гэр бүл үр хүүхдүүдээс 25000,0 сая төгрөгийн өртөг бүхий нэн шаардлагатай байсан тоног төхөөрөмжийг тус тус хандивласан.
2022-06-02 00:00:00