Хөтөлбөрийн зорилго:
"Хан Хэнтийнхэн хамтдаа уншицгаая" бүх нийтийн соёлын боловсролын хөтөлбөрийг хэрэгжүүлэн номын сангийн үйлчилгээг соёлын боловсрол олгоход чиглүүлж, хүүхэд, залуучуудын авьяас, ур чадвар, бүтээлч үйл ажиллагааг урамшуулж, хөтөлбөрийг баталгаажуулж, хэрэгжүүлэхэд оршино.
Хөтөлбөрийн зорилт:
Иргэд, уншигчдад зориулан соёл гэгээрлийн олон талт үйл ажиллагааг зохион байгуулна.
Хөтөлбөрийн хамрах хүрээ:
Номын сангийн "Хан Хэнтийнхэн хамтдаа уншицгаая" боловсролын хөтөлбөрт нийгмийн дараах бүлгүүд хамрагдана.
/ Бүх насныхан, Сурагч, Оюутан, Насанд хүрэгсэд, Туснай хэрэгцээт иргэд, Судлаач /
Хөтөлбөрийг хэрэгжүүлэх үйл ажиллагаа:
Уншигчдад зориулан соёл гэгээрлийн олон талт үйл ажиллагааг зохион байгуулах зорилтын хүрээнд:
- "Уншаач анд аа" ЕБС-ийн сурагч уншигчдын түвшин тогтоон, дээшлүүлэх аян.
- "Сумаараа сургуулиараа, багаараа байгууллагаараа хамтдаа уншицгаая" төрийн болон төрийн бус байгууллага хамт олны унших, судлах аян.
- "Сэцэн ханы мэргэдийн үгийн ундаргыг уудалцгаая" аймаг орон нутгийн зохиолчдын намтар, уран бүтээлийг олон нийтэд танилцуулах, түгээн дэлгэрүүлэх аян.
- "Бяцхан уншигч" цэцэрлэгийн болон бага ангийн сурагчдын насны онцлогт тохирсон олон төрөлт уншлага зохион байгуулах.
- "Уншъя, судалъя" чөлөөт сэдвийн дор эрдэм шинжилгээний бага хурал, илтгэл, эсээ, зохион бичлэг бичих ажлыг нийгмийг бүх бүлгүүдийн хүрээнд зохион байгуулах.
Хөтөлбөрийг хэрэгжүүлэх хугацаа: 2026 он
ТӨРИЙН ШАГНАЛТ ЯРУУ НАЙРАГЧ Р.ЧОЙНОМЫН НЭРЭМЖИТ НИЙТИЙН НОМЫН САН
2026-03-16 14:30:51