"Чойномын ертөнц 2026" уран уншлагын аймгийн уралдаан зохион байгуулах тухай

Зорилго:

Эрх чөлөөний дууч Хан Хэнтийн хүү Монгол Улсын төрийн шагналт яруу найрагч Р.Чойномын уран бүтээл нь Монголын орчин үеийн уран зохиолын түүхэнд тодорхой цаг хугацаанг илэрхийлэх арвин их баялагтай билээ.

Төрийн шагналт Р.Чойномын нэр алдар, уран бүтээлийг бид хойч үедээ түүчээлэн хүргэх үүрэгтэй. Тиймээс Монгол улсын Төрийн шагналт Яруу найрагч Ринчиний Чойномын мэндэлсний 90 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх ойн арга хэмжээний хүрээнд Р.Чойномын уран бүтээлийг Хэнтий аймгийнхаа хүүхэд, залуучуудад сурталчлан таниулах, түгээн дэлгэрүүлэх, алдрыг өргөн мөнхжүүлэх зорилгоор "ЧОЙНОМЫН ЕРТӨНЦ

" уралдааныг зарлаж байна.

Хамрах хүрээ, ангилал:

- Төрийн болон төрийн бус байгууллагын ажилтан албан хаагчид, иргэд олон нийт

- ЕБС-ийн ахлах, дунд ангийн сурагчид

Уралдаан зохион байгуулагдах хугацаа:

- Уран уншлагын уралдаан 2026 оны 03 дугаар сарын 02-ны өдрөөс зарлаж 04 дүгээр сарын 23-ны хооронд 2 үе шаттайгаар зохион байгуулагдана.

- Аймгийн засаг даргын баталсан удирдамжийн дагуу 1-р шатны шалгаруулалт Сумдын Соёлын төвд, ЕБСургууль хамтран Дэлхийн яруу найргийн өдөр буюу 2026 оны 03-р сарын 21-ний өдөр тухайн орон нутагтаа зохион явуулах.

- Нэгдүгээр шатнаас шалгарсан "Тэргүүн байр" эзэлсэн 1 насанд хүрэгч, ангилал тус бүрээс 1 сурагч 2026 оны 04-р сарын 23-нд Чингис хотод нэгдсэн шалгаруулалтанд оролцоно.

- 2026 оны 02 дугаар сарын 10-нд зохион байгуулсан "Чойномын ертөнц" яруу найргийн цахим уншлагад оролцож Тэргүүн, Дэд, Гутгаар шатанд шалгарсан оролцогчид 2 дугаар шатны шалгаруулалтад ангилал тус бүрдээ урилгаар шууд оролцоно.

Оролцогчдын мэдүүлгийн хүлээн авах, техникийн зөвлөгөөн зохион байгуулах:

- 1 дүгээр шатны мэдүүлгийг тухайн зохион байгуулагч байгууллага хүлээн авна.

- 2 дугаар шатны мэдүүлгийг 2026 оны 04 дүгээр сарын 16-ны 16.00 цаг хүртэл nomiinsankhentii@gmail.com хаягаар ирүүлнэ.

- Техникийн зөвлөгөөн 2026 оны 04 дүгээр сарын 23-ны 10:00 цагт Нийтийн номын санд болно.

Ерөнхий зохион байгуулагч- Төрийн соёрхолт яруу найрагч Р.Чойномын нэрэмжит Нийтийн Номын сан

Хамтран зохион байгуулагч- Р.Чойномын өвийг хамгаалах "ӨД" сан, Хэнтий аймгийн Соёл, урлаг, аялал жуулчлал, залуучуудын газар

Дэмжигч байгууллага- Хэнтий аймгийн Засаг Даргын Тамгын Газар, Нийгмийн бодлогын хэлтэс, Дархан сумын Засаг Даргын Тамгын Газар

2026.03.12

2026-03-16 14:21:17