"ТАЛАРХЛЫН ЗАХИДАЛ" АЯНЫ УДИРДАМЖ

1. Зорилго

Эмэгтэйчүүдийн нийгэм, гэр бүл, байгууллагад оруулж буй хувь нэмрийг үнэлэх, тэднийг баярлуулан сэтгэлийн дэм өгөх, хамт олны дунд эерэг, дулаан харилцааг бэхжүүлэхэд оршино.

 2. Хамрах хүрээ

Ээждээ, эгчдээ, дүүдээ, эмээдээ, крашдаа болон хамт олондоо чин сэтгэлийн үгээ илгээхийг хүссэн хэн бүхэн.

 3. Уриа

• "Сэтгэлийн нандин үгс – Хайрт бүсгүйчүүддээ"

 4. Зохион байгуулах хэлбэр

• Биет: ЗДТГ-т байрлах "Талархлын хайрцаг"-т хийх.  /нэг цэгийн үйлчилгээний өрөөнд/

• Цахим: dorjenhjargal40@gmail.com хаягаар илгээх. 

 5. Хэрэгжүүлэх хугацаа

• Захидал хүлээн авах: 3-р сарын 3, 4, 5, 6-ны өдрүүдэд.

• Захидал хүргэх: 3-р сарын 7-ны өдөр эздэд нь гардуулна. 

Жич: Сумын төвд байгаа хүнд л хүргэж өгөх боломжтой. 

 6. Хүлээгдэх үр дүн

• Эмэгтэйчүүдийн ажлын эрч хүч нэмэгдэж, хайр халамжийг бодитоор мэдэрнэ.

• Өөрийнхөө үнэ цэнийг мэдэрсэн эмэгтэй бүрийн сэтгэл баясаж, өөртөө итгэх итгэлээр орчноо гэрэлтүүлнэ.

• Биетээр үлдэх талархлын захидал бүхэн олон жилийн дараа ч сэтгэл сэргээх нандин дурсамж болон хадгалагдана. 

Зохион байгуулагч: Батширээт сумын эмэгтэйчүүдийн зөвлөл 

Холбогдох, лавлах дугаар: 85656545, 98212038

2026-03-04 16:08:24