АЖЛЫН БАЙРНЫ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАР

АЖЛЫН БАЙРНЫ НЭР:

Батширээт сумын Засаг даргын Тамгын газрын жолооч

АЖЛЫН БАЙРАНД ТАВИГДАХ ШААРДЛАГА:

• Бүрэн дунд болон түүнээс дээш боловсролтой

• Жолоочийн В ангиллын эрхийн үнэмлэхтэй

• 2-оос доошгүй жил автомашин барьсан туршлагатай

• Автомашины эвдрэл, гэмтэл, норм норматив, стандартын талаар мэдлэгтэй байх

• Зөв хандлагатай, элдэв хорт зуршилгүй байх

• Хувийн зохион байгуулалт сайтай, багаар ажиллах, ажлын ачаалал даах чадвартай байх

• Анхан шатны баримт бичгүүдийг бөглөх чадвартай байх

• Хөдөлмөр эрхлэлтийн албанд ажил хайгчаар бүртгэгдсэн байх

БҮРДҮҮЛЭХ БАРИМТ БИЧИГ:

1. Ажилд орохыг хүссэн өргөдөл

2. Боловсролын баримт бичгийн хуулбар

3. Жолоочийн эрхийн үнэмлэхийн хуулбар

4. Төрийн албан хаагчийн анкет

5. Иргэний үнэмлэхийн хуулбар

6. 4х6 хэмжээтэй цээж зураг 2 хувь

7. Ажиллаж байсан байгууллагаас ажил байдлын тодорхойлолт

8. Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэх тухай тодорхойлолт

МАТЕРИАЛ ХҮЛЭЭН АВАХ ХУГАЦАА:

Материалыг 2025 оны 11 дүгээр сарын 17-ны 17 цаг хүртэл сумын Засаг даргын Тамгын газрын Архив, бичиг хэргийн ажилтан хүлээж авна.

Холбоо барих утас: 80191435

2025-11-12 17:51:22