"ЁОХОР ХАТАР – 2025" АРДЫН УРЛАГИЙН НААДАМД БАТШИРЭЭТ СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ ХАНДИВ ӨРГӨЛӨӨ.

"Ёохор хатар - 2025" Ардын урлагийн наадамд “ТӨЛӨӨЛӨГЧИД ДУУЛЖ БАЙНА” хандивын нээлтийн тоглолтыг 2025 оны 06 дугаар сарын 06-нд сумын ИТХ-аас зохион байгууллаа. Энэхүү тоглолтын орлого болох 800,000 төгрөг, аймгийн ИТХ-ын төлөөлөгч, Сумын Засаг дарга Б.Алтангэрэл 100,000 төгрөг, сумын ИТХ-ын төлөөлөгчид болон ажлын албанаас 1,100,000 төгрөг, нийт 2,000,000 төгрөгийг "ЁОХОР ХАТАР – 2025" ардын урлагийн наадамд хандив өргөлөө.

Та бүхний нутгаа гэсэн сэтгэлд тань баярлаж талархсанаа илэрхийлж, үг тань ерөөл байг, үйлдэл бүр буян байг гэсэн ерөөлийг хүсье.

Хүндэтгэсэн: БАТШИРЭЭТ ИТХ, ЗДТГ

2025-07-24 09:25:38