НАРШИЛТААС СЭРГИЙЛЭХ ЗӨВЛӨМЖ

Ихэнх нутгаар аагим халуун үргэлжлэх тул наршилтаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.

 Өдөрт 1,5-2 литр хүйтэн бүлээн ус заавал уух (ундаа, жүүс шингэнийг нөхөхгүй)Хар цай, чихэргүй цэвэр жүүсэнд нимбэг, бага зэрэг зөгийн бал хийж уух (алдсан эдэс бодис, амин дэм нөхөх)

Өдөрт 1 аяга сүү, тараг уух(эрдэс, амин дэм нөхөх)

Аль болох кофе, газтай ундаа, чихэрлэг зүйлээс татгалзах(шингэнийг гадагшлуулах үйчилгээтэй)

Халуун ногоотой хоол, пицца, хурдан хоол, архинаас татгалзах (шингэнийг хурдан гадагшлуулдаг)

Хүйтэн бүлээн усанд орох эсвэл нүүр, бие рүүгээ шүрших(хэт хүйтэн ус болохгүй)

Гар, хүзүү, хөл зэргийг ил гаргахгүй , сул чөлөөтэй урт ханцуйтай хөвөн даавуун хөнгөн, нимгэн цамц, урт өмд өмсөх

Нарны шууд тусгалаас зайлсхийх, нүдний шил, малгай, шүхэр тогтмол хэрэглэх

Нойтон хүйтэн алчуур, толгой, хүзүүн дээрээ тавих

Өрөө, тасалгааны цонх,хаалгыг нэвт онгойлон агааржуулах

Гэр,өрөө,тасалгаа бүрт саванд ус хийн тавих, бага зэрэг ус шүршин агаар чийгшүүлэх

Бүгчим, битүү, халуун орчинд орохгүй байх

Олон хүн цугласан газраар бага насны хүхдийг дагуулж явахгүй байх

Хүүхдийг машинд орхихгүй байхыг онцгойлон анхааруулж байна

2025-06-20 16:41:07