“ТОГОРУУНЫ БАЯР-2025”

Уламжлал болгон зохион байгуулагддаг тогорууны баяр 11 дэх жилдээ 2025 оны 6 дугаар сарын 14-ны өдөр зохион байгуулагдана.

11 дэх удаагаа зохион байгуулагдаж буй уг баяр нь Монголд болон дэлхийд ховордож буй цэн тогоруу болон ус намгархаг газрын хамгааллыг нутгийн иргэдтэй хамтран сайжруулах, олон нийтийн мэдлэгийг нэмэгдүүлэх, орон нутаг руу чиглэсэн аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилготой.

Энэхүү өдөр нь тогоруутай нутгийн иргэд, малчид, тогоруу судлаачид, байгаль хамгаалагчид болон эко клубийн сурагчид зэрэг тогорууг хайрлан хамгаалдаг олон талын хүмүүс нэг дор цуглардаг онцгой баярын өдөр юм.

Бид таныг бэсрэг наадам, үндэсний урлагийн тоглолт, тогоруутай нутгийн авьяаслаг хүүхдүүдийн бүжиг, зургийн үзэсгэлэнг үзэнгээ Монгол орны тогоруудын судалгаа, хамгааллын ажилтай танилцаж, тогоруу хамгаалах бидний үйл ажиллагаанд нэгдэхийг урьж байна. Монгол орны тогоруудын төв нутагт гэр бүл, найзуудын хамт нэг өдрийг хөгжилдөн өнгөрүүлээрэй.        
    	        
        <div id=

2025-06-02 15:09:50