"АЛДАРТ ЭХ"-ИЙН ОДОНГ 05 ДУГААР САРЫН 29-НД ЧИНГИС ХОТОД ГАРДУУЛНА.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2025 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн 58 дугаар зарлигаар "Алдарт эх" I, II зэргийн одонгоор шагнагдсан эхчүүдэд одон гардуулах ёслолын үйл ажиллагаа энэ сарын 29-ний өдөр зохион байгуулагдана.

Энэ удаагийн шагнал гардуулах ажиллагаагаар шинэчилсэн журмын дагуу 380 гаруй эхчүүд "Алдарт эх"-ийн одонгоо гардан авах бөгөөд ёслолыг АДБ-ийн Хан Хэнтий чуулгад 10:00 цагаас эхлүүлнэ.

2025-05-21 11:53:40