АЖЛЫН БАЙРНЫ ЗАР

Батширээт сумын Засаг даргын Тамгын газарт жолоочийн ажлын байрны сул орон тоонд сонгон шалгаруулалт зарлаж байна.

 ТАВИГДАХ ШААРДЛАГА:

- "В" ангилалтай мэргэшсэн жолооч байх.

- Мэргэжлээрээ 5-аас доошгүй жил ажилласан байх

- Техник хэрэгслийн засвар үйлчилгээ хийх чадвартай.

- Хувийн зохион байгуулалт сайтай, хариуцлагатай, багаар ажиллах чадвартай.

- Харилцааны соёлтой, архи согтууруулах ундаа хэрэглэдэггүй байх.

- Хөдөлмөр эрхлэлтийн албанд ажил хайгчаар бүртгэлтэй байх.

 БҮРДҮҮЛЭХ МАТЕРИАЛ:

- Төрийн албан хаагчийн анкет

- Иргэний үнэмлэхийн хуулбар

- Жолоочийн үнэмлэхийн хуулбар

- Ажилд орохыг хүссэн өргөдөл

- 4х6 хэмжээтэй цээж зураг 2%

 МАТЕРИАЛ ХҮЛЭЭН АВАХ ХУГАЦАА

- Материалыг 2025 оны 05 дугаар сарын 12-15 ны өдрүүдэд ажлын цагаар Архив бичиг хэргийн ажилтан хүлээж авна.

- Холбоо барих утасны дугаар- 88618570

 СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ХУГАЦАА:

- Сонгон шалгаруулалтыг 2025 оны 05 дугаар сарын 15-ны өдөр 15:00 цагт ЗДТГазрын даргын өрөөнд зохион байгуулна.

БАТШИРЭЭТ СУМ, ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР

2025-05-12 14:11:25