ТҮҮХЭН АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН БҮС НУТАГТ ХӨТӨЧ ТАЙЛБАРЛАГЧ БЭЛТГЭХ СУРГАЛТЫН БҮРТГЭЛ ЭХЭЛЛЭЭ

Монгол Улсын Засгийн газраас 2023-2028 оныг Монголд зочлох жил, Хэнтий аймгийг Түүхэн аялал жуулчлалын бүс нутаг болгон зарласантай холбогдуулан аялал жуулчлалыг хөгжүүлэх, орон нутагт оруулах эдийн засгийн үр өгөөжийг нэмэгдүүлэх, төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг сайжруулах, орон нутгийн иргэд, хүүхэд залуучуудад түшиглэсэн хүртээмжтэй аялал жуулчлалыг хөгжүүлэх, тэдний орон нутгаа сурталчлан таниулах чадавхыг сайжруулах, хөтөч тайлбарлагчийн мэргэжлийн ур чадварыг эзэмшүүлэх, шинээр ажлын байр бий болгох юм.

Сургалт:

2025 оны 05 дугаар сарын 12-ны өдрөөс 2025 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн хооронд Чингис хотод танхимын зохион байгуулагдана.

Орон нутгийнхаа түүх, байгаль, соёлыг сонирхон судалдаг, цаашид танай нутгийг зорин ирэх жуулчдад хөтөч хийх, нутаг орноо танилцуулах чадвартай иргэдийг дээрх сургалтад хамрагдахыг урьж байна.

Дэлгэрэнгүй мэдээллийг 91101117, 99565056 лавлана уу.

Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам

Соёл Урлагийн Газар / Culture and Arts Authority

2025-04-25 10:47:41