МАЛЧИД, ИРГЭД, ТЭЭВЭРЧДИЙН АНХААРАЛД

Цаг уур, орчны шинжилгээний газрын мэдээлснээр 2025 оны 4 дүгээр сарын 10-11-ний өдрүүдэд Хэнтий аймаг болон зүүн аймгуудын нутгаар цаг агаар эрс муудах төлөвтэй байна.

 Цасан шуурга:

4 сарын 10-11-нд шилжих шөнө: Хэнтийн нутгаар цас орж, цасан шуурга шуурна.

4 сарын 11-ний өдөр: Хэнтий, Дорнод, Сүхбаатар, Дорноговийн нутгаар үргэлжилнэ.

 Хүчтэй салхи, шороон шуурга:

4 сарын 10-ны шөнө болон 11-ний өдөр: Өмнөговь, Дундговь, Дорноговь, Сүхбаатарын нутгаар салхи секундэд 18-20 м/с, зарим үед 24 м/с хүрч, хүчтэй шороон шуурга шуурна.

 Иймд иргэд, малчид, тээвэрчид та бүхэн:

Замын хөдөлгөөнд анхааралтай оролцох,

Дулаан хувцаслаж, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх, Хөдөө орон нутагт явахгүй байх,

Мал, тэжээвэр амьтдаа эртлэн хашаалах зэргээр сэрэмжтэй байхыг Цаг уурын байгууллагаас анхааруулж байна.

2025-04-09 15:51:55