ӨНӨӨДӨР ЗАРЛАН МЭДЭЭЛЛИЙН ДОХИОГООР АЖИЛЛАХ ДАДЛАГА СУРГАЛТ ЯВАГДАНА

Монгол Улсын Засгийн газрын 2011 оны 339, 340 дүгээр тогтоолоор батлагдсан “Гамшгийн аюулын тухай зарлан мэдээллийн дохио дамжуулах журам”, “Нүүлгэн шилжүүлэх журам”-ын хэрэгжилтийг хангуулах хүрээнд зарлан мэдээллийн дохиогоор нүүн шилжих дадлага сургуулийг 03 дугаар сарын 27-ны өдрийн 16:00 цагт орон даяар зохион байгуулна.

Иргэн та тухайн цагт өөрийн байгаа газраасаа мэргэжлийн байгууллагын зөвлөмжийн дагуу гарч хамгийн ойрын буюу танай хотхон, хорооллын заагдсан аюулгүй талбайд очиж бүртгэлийн алба хаагчид бүртгүүлээрэй.

Тухайн дадлага сургуульд хамрагдахдаа дараах QR кодоор гамшгийн үеийн бэлэн байдлаа хангах асуумж судалгааг бөглөхийг уриалж байна.

2025-03-27 09:24:29