ОЛОН УЛСЫН ОЙН ӨДРИЙГ “ОЙ БА ХҮНС” ГЭСЭН УРИАН ДОР ТЭМДЭГЛЭН ӨНГӨРҮҮЛНЭ

Дэлхийн хуурай газрын 31 хувийг эзэлдэг ойн санг хамгаалах, байгаль экологийн тэнцвэрийг хадгалах зорилгоор 2012 онд НҮБ-ын Ерөнхий ассамблейн шийдвэрээр жил бүрийн 3-р сарын 21-ний өдөр "Олон улсын ойн өдөр"-ийг тэмдэглэхээр шийдвэрлэсэн байдаг.

Дэлхийн 5 тэрбум гаруй хүн ой модод, тэдгээрийн дагалдах баялгийг хүнс, анагаах ухааны зорилгоор болон өдөр тутмын ахуй амьдралдаа хэрэглэдэг.

Энэ жилийн хувьд "Ой ба хүнс" гэсэн уриан дор тэмдэглэн өнгөрүүлнэ.

Уг өдөр бүх төрлийн ойн ач холбогдлыг олон нийтэд сурталчлан таниулах зорилготой юм.

Та бүхний үйлс гэгээн байж, тарьсан мод бүр нь ургах болтугай.

2025-03-26 09:47:14