ЦАГ АГААРЫН СЭРЭМЖЛҮҮЛЭГ МЭДЭЭ

Ус, цаг уур, орчны шинжилгээний төвөөс ирүүлсэн мэдээгээр 3-р сарын 24-ний өдөр нойтон цас орж, зөөлөн цасан шуурга шуурч, 25-26-ны өдөр ихэнх нутгийг хамран хүчтэй салхи, цасан болон шороон шуурга шуурч, 26-27-ны өдрүүдэд ихэнх нутгаар салхи секундэд 16-18 метр хүрч ширүүсч, аюулт үзэгдлийн хэмжээнд хүрэхийн анхааруулж байна.

Иймд: Цаг агаарын мэдээ, мэдээллийг цаг тухай бүр хүлээн авах, мэргэжлийн байгууллагаас өгч байгаа сэрэмжлүүлэг, анхааруулгыг дагах, онцын шаардлагагүй бол хол, ойрын замд гарахгүй байх, тээврийн хэрэгслийн найдвартай байдлыг хангаж бензин, шатахууны нөөцтэй, дулаан хувцастай зорчих, баталгаагүй зам, гүүр, гарамгүй газраар зорчихгүй байх, иргэд, малчид салхи шуурганд төөрөх, малтайгаа уруудах эрсдэлээс урьдчилан сэргийлж, малаа ойрын бэлчээрт хариулах, бага насны хүүхдийг малд явуулахгүй байх зэргийг АНХААРНА уу.

ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР

СУМЫН ОНЦГОЙ КОМИСС

2025-03-25 14:51:48