Цаг агаарын сэрэмжлүүлэг

ЭНЭ САРЫН 23-26-НД ИХЭНХ НУТГААР САЛХИ, ШУУРГАТАЙ, СЭРҮҮСЭХИЙГ ОНЦГОЙЛОН АНХААРУУЛЖ БАЙНА

Цаг уурын байгууллагын ирүүлсэн мэдээгээр энэ сарын 23-26-нд ихэнх нутгийг хамран хүчтэй салхи, цасан болон шороон шуурга шуурч, эрс хүйтрэхийг онцгойлон анхааруулж байна.⚠️❗️

Мөн 23-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр бороо, нойтон цас, 24-нд баруун, төв, зүүн аймгуудын нутаг, говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 25-нд баруун болон төвийн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн хойд хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 26-нд баруун болон говийн аймгуудын нутгийн зарим газар, төв, зүүн аймгуудын ихэнх нутгаар нойтон цас, цас орж, цасан шуурга шуурна.

Эх сурвалж: ЦУОШГ

2025-03-21 16:44:50