"ХАРИЛЦАН ХҮНДЭТГЭЕ" АЯНД ХЭНТИЙ АЙМГИЙН БАТШИРЭЭТ СУМЫН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР НЭГДЛЭЭ

Монгол Улсын Засгийн газар, Жендерийн үндэсний хорооноос жил бүрийн 3 дугаар сарын 1-нээс 4 дүгээр сарын 1-ний өдөр хүртэл үндэсний хэмжээнд “ХАРИЛЦАН ХҮНДЭТГЭЕ” аяныг зохион байгуулдаг уламжлалтай. Энэ аянд Хэнтий аймгийн Батширээт сумын Засаг даргын Тамгын газрын хамт олон нэгдэж байна.

Хүүхэд, гэр бүл, аливаа төрлийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэхэд иргэн таны оролцоо чухал тул хүчирхийллийн талаар мэдлэг мэдээлэлтэй байж, хайртай дотны хүмүүсээ хайрлан хамгаалах, эрсдэлд оруулахаас урьдчилан сэргийлэхийг уриалж байна.

Хайраа хайрлая

Хандлагаа өөрчилье

2025-03-21 14:58:19