Цаг агаар дулаарч мөс нимгэрч байгаа тул мөс цөмрөх эрсдлээс сэрэмжтэй байхыг онцгойлон анхааруулж байна.

Хэнтийн нурууны зүүн хажуугаас усжих Хэрлэн, Онон, Балж, Барх, Эг, Хурх голуудын мөсний зузаан 15-98 см буюу өмнөх 10 хоногоос мөсний зузаан нилээд нимгэрч, усан зах, мөс харлах, мөсөн дээр ус гүйх зэрэг үзэгдлүүд ажиглагдаж байна.

2025-03-21 14:54:28