Маргааш цахилгааны хязгаарлалт хийнэ

"Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ" ТӨХК-ийн ашиглалт эзэмшлийг хариуцдаг 110 кВ-ын Бор-Өндөр цахилгаан дамжуулах шугамд үзлэгээр илэрсэн 7 цэгт гэмтэл устгах ажил, 110 кВ-ын Өндөрхаан агаарын шугамд тулгуур 510 III вазын ГВН баригч хавчаар дотор 6-8ш судал тасарсан цэгт оруулга хийх, гэмтэл устгах ажил хийх тул 2025 оны 03 дугаар сарын 21-ний өдөр 10:00-14:00 цагийн хооронд цахилгаан эрчим хүчээр хязгаарлах болсныг мэдэгдье.

Үүнд: Хэрлэн сум, Мөрөн, Өлзийт, Өмнөдэлгэр, Хурх, Батширээт, Биндэр, Баян-Адарга, Дадал, Норовлин, Батноров, Бэрх, Баян-Овоо, Галшар, Баянхутаг, Сүхбаатар аймгийн Түмэнцогт сумын нийт цахилгаан эрчим хүч хэрэглэгчид хамрагдана.

Лавлах утас: 70562323

Эх сурвалж: Хэнтий Цахилгаан түгээх сүлжээ

2025-03-20 16:52:03