Ой хээрийн гал түймрээс урьдчилан сэргийлцгээе.

Хан Хэнтий Улсын тусгай хамгаалалттай газрын Хамгаалалтын захиргааны даргын 2025.03.10-ны өдрийн "Ой хээрийн гал түймрээс урьдчилан сэргийлэх арга хэмжээг зохион байгуулах" 01 тоот албан даалгаврын дагуу тусгай хамгаалалттай газар нутагт бугын эвэр болон байгалийн дагалт баялаг түүж бэлтгэх, Естий, Ерөө, Ононгийн халуун рашаан, Минжийн рашаан болон Бурхан Халдун хайрхан, Асралт хайрхан, Хагийн хар нуур чиглэлд аялал зугаалгын үйл ажиллагааг хуурайшилтын хугацааг дуустал бүрэн зогсоож, хяналтын постуудаар нэвтрүүлэхгүй болсныг мэдэгдэж байна.

ХХУТХГ-ын Хамгаалалтын Захиргааны Онон хэсэг

2025-03-20 09:30:31