Номын ертөнцөөр хамтдаа аялахыг урьж байна.

Соёлын төвийн дэргэдэх номын сангийн "Номон хүлэг" дугуйлан маань элсэлтээ авахад бэлэн боллоо. ЕБС-ийн 3-5 дугаар анги, 6-9 дугаар ангийн сурагчдаа номын ертөнцөөр хамтдаа аялахыг урьж байна.

Та бүхэн минь манай дугуйланд хамрагдсанаар:

- Ярих ур чадвараа дээшлүүлэх, бусдад өөрийгөө зөв илэрхийлэх;

- Шүлэг, яруу найраг цээжлэх;

- Үлгэрийн баатруудаар жүжигчилсэн тоглолт хийх;

- Сэтгэн бодох чадвараа дээшлүүлэх;

- Бүтээлч сэтгэхүйг хөгжүүлэх;

- Хөгжөөнт тоглоом тоглох зэрэг олон гайхалтай бүтээлч ажлууд хийгдэх юм.

Бүртгэл: 

ЕБС-ийн номын санч Ч.Мөнхтуяа 80764248

2025.03.17 - 21-ний өдрийн хооронд бүртгэх ба анги тус бүрээс 2 сурагч хамрагдах боломжтой юм.

Жич: 7 хоногийн 1 өдөр сургуулийн номын санд 2 цаг хичээллэнэ.

Хамтран зохион байгуулагч:

Соёлын төвийн номын сан

ЕБС-ийн номын сан 

2025-03-18 14:23:56