АБТА, МУСТА, Хөгжмийн багш Доржийн Гомбо-Очирын нэрэмжит "Ёочин, Баян хуур хөгжимчид”-ийн аймгийн уралдаан зохион байгуулах тухай

Зорилго:

Орон нутгаас төрөн гарсан урлаг, соёлын алдартнуудын уран бүтээлийг

сурталчлах, түгээн дэлгэрүүлэх зорилгын хурээнд хүүхэд багачууд өсвөр үеийнхэнд

ундэсний хөгжмийг таниулж сурталчилах, суралцах идэвхийг өрнүүлэх, ардын

болон сонгодог зохиолыг ойлгож, сонсож, тоглож сурах, ур чадвараа хөгжүүлэх

харилцан туршлага хуримтлуулах, урын сангаа баяжуулах, ирээдүйн авьяаслаг

хөгжимчдийг тодруулах, мэргэжлийн хөгжимчин болох анхны гараагаа нээх, Баян

хуур (хөөрөгт хөгжим) хөгжмийг ирээдүй хойч үедээ таниулахад оршино.

Хамрах хүрээ:

Хэнтий аймгийн ЕБС-ийн сурагчид болон Д.Гомбо-Очир багшийн шавь

нарын бэлтгэсэн сурагчид

18-аас дээш насны Баян хуур хөгжим сонирхогчид хамрагдана.

Зохион байгуулах хугацаа, байршил:

Уралдаан 2025 оны 04 дугээр сарын 04-ний өдрийн 11:00 цагт Хэнтий

аймгийн Батширээт сумын Соёлын төвд зохион байгуулагдана

Хамтран зохион байгуулагчид:

Хэнтий аймгийн СУАЖЗГазар

Сумын ИТХурал

Сумын ЗДТГазар

Сумын ЕБСургууль

2025-02-28 09:08:22