Батширээт сумын аварга шалгаруулах "Адуучин"-тэмцээн 01-р сарын 28-ны өдөр Барх багийн "Зүүн номгоны" хөндийд өргөн дэлгэр, амжилттай сайхан зохион байгуулагдаж өндөрлөсөн

Батширээт сумын аварга шалгаруулах "Адуучин"-тэмцээн 01-р сарын 28-ны өдөр Барх багийн "Зүүн номгоны" хөндийд өргөн дэлгэр, амжилттай сайхан зохион байгуулагдаж өндөрлөсөн.

-Адуучин тэмцээнд 4 багийн 42 адуучид оролцож, 4 төрөлд өрсөлдөн хурд хүч, авхаалж самбаа, эрийн хийморь, эдрийн жавхаагаа уралдуулан аваргуудаа шалгарууллаа.

1-р байранд Хурх багийн адуучин Б.Энхтөр

2-р байранд Хурх багийн адуучин Б.Энхбат.

3-р байранд Хурх багийн адуучин Н.Отгонбаяр

Тусгай байранд Хурх багийн адуучин Б.Болд-Эрдэнэ нар тус тус байр эзлэн, өргөмжлөл, медаль, адуугаар, мөн "Сайхан морьтон" шалгаруулах тэмцээнд 12 сайхан морьтон оролцсоноос Барх багийн малчин И.Оюунжаргал шалгарсан.

Тэмцээний 1-р байрыг Барх багийн малчин Бат-Очирын, Сансархүү хурдан удмын "Шүдлэн" адуугаар

2-р байрыг Барх багийн сумын Алдарт уяач Дэмбэрэлдоржийн Энхболд хурдан удмын "Даага"-аар

3-р байрыг Барх багийн сумын Алдарт уяач Батсайханы Гомбосүрэн хурдан удмын "Даага"-аар.

Тусгай байрыг Барх багийн малчин Батсүхийн Батбаяр "Хонь"-оор тус тус ивээн тэтгэсэн.

Адуучин тэмцээнийг ИТХ, ЗДТГ-ын ажилтан албан хаагчид, Монголын адуучдын холбооны тэргүүн О.Мөнхбаяр, Нийслэл телевизийн хамт олон хамтран зохион байгуулж, Барх багийн нийт малчид иргэд ивээн тэтгэж оролцсонд нийт Барх багийн малчид иргэдийнхээ өмнөөс баярласан талархсанаа илэрхийлье.

Нутгийн зон олон та бүхнийг тамгатай нутгийн сүлд хийморь ивээж явах болтугай.

2023-01-28 00:00:00

A PHP Error was encountered

Severity: Core Warning

Message: PHP Startup: Unable to load dynamic library 'xsl.so' (tried: /opt/cpanel/ea-php73/root/usr/lib64/php/modules/xsl.so (/lib64/libxslt.so.1: undefined symbol: xmlGenericErrorContext, version LIBXML2_2.4.30), /opt/cpanel/ea-php73/root/usr/lib64/php/modules/xsl.so.so (/opt/cpanel/ea-php73/root/usr/lib64/php/modules/xsl.so.so: cannot open shared object file: No such file or directory))

Filename: Unknown

Line Number: 0