"НАЙЗУУД ГАРДЕН"-ний нээлт

Ш.Биндэръяа найзынхаа гэгээн дурсгалд зориулсан 3X3 стандарт сагсан бөмбөгийн талбай бүхий "НАЙЗУУД ГАРДЕН"-ний нээлт 2022 оны 08 дугаар сарын 10-ны өдөр болж өнгөрлөө. Түүний гал найзууд нь санаачлан ар гэр, ах дүүс, нутгийн зон олон, ААН-үүд сэтгэл зүрхээ зориулсан хандив, тусламжаар нийт 78 сая төгрөгний өртөгтэй иж бүрэн стандарт сагсан бөмбөгийн талбайг хүлээлгэн өглөө. Энэхүү талбайг цаашдаа залуучууд, хүүхдүүдийн чөлөөт цагаа үр бүтээлтэй өнгөрөөх нэгэн сайхан бүтээн байгуулалт болсныг дурьдаж, ЗДТГ-ын зүгээс түүний гал найзууд, Улсын начин Шаравжамцын үр хүүхдүүд, хандив өргөж, хүч хөдөлмөрөө зориулсан нийт залуучууд, иргэд, ААН-н төлөөллүүддээ баярлаж талархсанаа илэрхийлж цаашдын ажил үйлсэд нь өндрөөс өндөр амжилт хүсье.

2022-08-10 00:00:00