Дэлхийн нийгмийн ажилтны өдрийн мэнд хүргэе.

“Нийгмийн ажилтан” бол зөвхөн анхан, дунд шатанд нийгмийн хамгааллын үйлчилгээ үзүүлэгч бус, нийгмийн өөрчлөлтийг бүтээгч, иргэдийн дуу хоолойг бодлого, шийдвэр гаргагчдад хүргэгч, нийгмийн эв нэгдэл, шударга ёсны төлөөх манлайлагч юм. Та бүхний өдөр тутмын хичээл зүтгэл нь зөвхөн нэг хүний амьдралд төдийгүй түүний гэр бүл, үр хүүхэд, хамт олон, цаашлаад нийгмийн тогтвортой хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулдаг билээ.

Нийгмийн сайн сайхны төлөөх эрхэм үйлс тань үргэлж өөдрөг, бүтээлч байж, олон мянган хүний амьдралд гэрэл гэгээ, боломжийг авчирч байх болтугай.

Та бүхэндээ Дэлхийн нийгмийн ажилтны өдрийн мэнд хүргэе.

2026-03-17 14:04:21