“ МИНИЙ СУМ-БИДНИЙ ТҮҮХ ” ХҮҮХДИЙН ТАЛБАЙН ЗУРГИЙН УРАЛДААНЫ УДИРДАМЖ

“ МИНИЙ СУМ-БИДНИЙ ТҮҮХ ” ХҮҮХДИЙН ТАЛБАЙН ЗУРГИЙН УРАЛДААНЫ УДИРДАМЖ

НЭГ. ЗОРИЛГО:

Олон Улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөртэй холбогдуулан Батширээт сумын түүхийг залуу хойч үедээ таниулах, хүүхэд багачуудынхаа цаг завыг үр ашигтай, зөв боловсон өнгөрүүлэх, оюун сэтгэлгээ, ур чадвараа хөгжүүлэх боломжоор хангах, үзэл бодлоо бүтээлчээр чөлөөтэй илэрхийлэх эрх, тэдний дотоод ертөнц, хүсэл мөрөөдөл, санал санаачлагыг дэмжих, уралдаанд оролцогч хүүхдүүдийн талбайн зургаар дамжуулан нийгэмд зөв, эерэг сэтгэлгээг төлөвшүүлэхэд оршино

ХОЁР. ХУГАЦАА: 2022 оны 6 дугаар сарын 01 нд 11 цагт,

ГУРАВ. ХААНА: Тоонот толгой

ДӨРӨВ. ХАМРАХ ХҮРЭЭ

• Бага анги / 1-аас 5-р анги /

• Дунд анга / 6-аас 9-р анги /

ТАВ. БҮТЭЭЛИЙН СЭДЭВ

МИНИЙ СУМ-БИДНИЙ ТҮҮХ / Батширээт сум байгуулагдсанаас хойших 70 жилийн түүхэн үйл явдал, өөрчлөлт, шинэчлэл, бүтээн байгуулалтын талаар сонсож мэдсэн зүйлээ өөрийн төсөөллөөр илэрхийлэн зурна. /

ЗУРГАА. ШАЛГАРУУЛАЛТ

• Уран зургийн чадвар-30%

• Зургийн агуулга утга санаа-30%

• Бүтээлийг уралдааны сэдэвтэй нийцсэн эсэх-40%

ДОЛОО. ШАГНАЛ

Нэгдүгээр байр: Өргөмжлөл, Мөнгөн шагнал, үнэ бүхий зүйл

Хоёрдугаар байр: Өргөмжлөл, Мөнгөн шагнал, үнэ бүхий зүйл

Гуравдугаар байр: Өргөмжлөл, Мөнгөн шагнал, үнэ бүхий зүйл

НАЙМ.ИВЭЭН ТЭТГЭГЧ: Аймгийн ИТХ-ын төлөөлөгч Г.Байгаль

ЕС. ЗОХИОН БАЙГУУЛАГЧ:

БАТШИРЭЭТ СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

АРАВ. УТАС

Д.БАРСБОЛД 98209263 /ЕБС-ийн зургийн багш/

Г.БАТ-ЭГШИГЛЭН 98648040 /Иргэний танхимын ажилтан/

2022-05-30 00:00:00