Сумын "Аравтын ахлагч" нарын сургалт

Тус сургалтыг ЗДТГ-аас зохион байгуулж Онон, Барх, Хурх, Норовлин багийн аравтын ахлагч нарыг хамруулан Татварын байцаагч Г.Оюунтуяа, ХЭХАХМэргэжилтэн Ч.Сансартуяа /Хөдөлмөр эрхлэлт, халамжийн асуудал хариуцсан мэргэжилтэн/, Улсын бүртгэгч Э.Нармандах, МЭТасгийн эрхлэгч Ж.Ундрах /Мал эмнэлэгийн тасаг/ болон Эрүүл мэндийн төв эрхлэгч Я.Отгончимэг, Цэцэрлэгийн эрхлэгч А.Хандцоо, Насан туршийн боловсролын багш Д.Лхагвадулам нар холбогдох чиглэлээр сургалт хийлээ

Мөн Хэнтий аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах аврах 42 дугаар ангиас аравтын ахлагч нарт зөвлөмж зөвлөгөө өгч ажиллалаа.

2022-05-03 00:00:00