"Нөхөрлөл хөгжил - 2025" наадамд Батширээт сумын 13 нөхөрлөл оролцлоо.

Хөвсгөл аймгийн Хатгал суманд 2025 оны 06 дугаар сарын 28-наас 29-ний өдрүүдэд зохион байгуулагдсан “Нөхөрлөл хөгжил-2025” наадамд Батширээт сумын БНХМ-ийн 13 нөхөрлөлийн төлөөлөл амжилттай оролцоод ирлээ.

Тус наадмын үзэсгэлэнд Батширээт сумын нөхөрлөлүүд цагаан идээ, гар урлал, модны суулгацаар оролцсон бөгөөд Байгаль орчныг хамгаалах талаар хийж гүйцэтгэсэн сайн туршлагаасаа Онон багийн “Манаат нөхөрлөл” мэдээлэл тавьж, туршлага солилцов.

2025-07-03 16:33:54