ТАЛАРХАЛ

Хэнтий аймагт зохион байгуулагдсан Гамшгаас хамгаалах иж бүрэн сургуульд оролцсон 13 алба, 13 мэргэжлийн анги, 28 бүлгийн нийт 516 албан хаагчид, тэдний ар гэр, гамшгийн аюулын зарлан мэдээллийн дохиогоор цугларч хамтран ажилласан аймгийнхаа нийт ард иргэддээ гүн талархал илэрхийлье.

Хамтын хичээл зүтгэлийн үр дүнд бид “Дүүрэн хангалттай” буюу 90.83 хувьтай үнэлэгдсэн амжилт үзүүллээ.

- ХЭНТИЙ АЙМГИЙН ОНЦГОЙ КОМИСС -

- ОНЦГОЙ БАЙДЛЫН ГАЗАР -

2025-06-27 14:51:08