Батлан хамгаалах салбарын хамтын ажиллагааны хүрээнд Холбооны Бүгд Найрамдах Герман Улс, Бүгд Найрамдах Энэтхэг Улс, Бүгд Найрамдах Солонгос Улс, Оросын Холбооны Улсын цэргийн их, дээд сургуульд 2025-2026 оны хичээлийн жилд элсэн суралцах хүсэлтэй залуусыг сонгон шалгаруулалтад урьж байна.
Тавигдах шаардлага;
• Цэргийн байгууллагад ажиллах чин хүсэл эрмэлзэл, сонирхолтой байх;
• Ерөнхий эрдмийн шалгалтыг суурь болон сонгосон хичээлийн дүн (550)-аас дээш байх; (Математик, физик, нийгэм, хими, гадаад хэл, биологи хичээлийг аль нэгийн сонгосон байна.)
• Сурлагын дүн “В” болон түүнээс дээш байх;
• 18-22 насны хүртэл;
• Биедээ ямар нэгэн шивээсгүй байх;
• Ёс суртахууны болон хүмүүжлийн хувьд доголдолгүй, өөрийгөө илэрхийлэх бүрэн чадвартай байх;
• Эрүүгийн хариуцлага хүлээгээгүй байх.
Бүрдүүлэх материал;
• Сонгон шалгаруулалтад оролцохыг хүссэн өргөдөл
• Төрийн албан хаагчийн анкет (А хэсэг)
• Цээж зураг 3*4 харьцаатай (2 хувь)
• Ерөнхий эрдмийн шалгалт өгсөн дүнгийн батламж (e-mongolia болон Ерөнхий эрдмийн шалгалтын сайтаас авсан хуулбар байж болно);
• Боловсролын гэрчилгээ
• Оюутан, сонсогч (зөвхөн ҮБХИС) нар суралцсан хугацааны шалгалтын дүнгийн хуулбар (сургуулийн сургалтын албаны баталгаатай);
• Цагдаагийн байгууллагын тодорхойлолт; (Эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, эрүүгийн хариуцлага хүлээгээгүй тухай лавлагаа)
Бүртгэлийн хугацаа;
• 2025 оны 06 дугаар сарын 23-ны өдрөөс 30-ны өдрийг дуустал.
Холбогдох (албан тушаалтан)
• Өргөдлийг хүлээж авах албан тушаалтан яамны Төрийн захиргааны удирдлагын газрын ахлах мэргэжилтэн ахмад Ц.Ууганбаяр утас: 51-264625.
БАТЛАН ХАМГААЛАХ ЯАМ
2025-06-26 10:32:01