"ТӨРИЙН АЛБАНЫ ӨДӨР” ӨНӨӨДӨР ТОХИОЖ БАЙНА"

НҮБ-ын Ерөнхий ассамблейн тогтоолоор жил бүрийн 6 дугаар сарын 23-ныг Төрийн албаны олон улсын өдөр болгон тэмдэглэдэг. Энэ талаар 2003 онд шийдвэрлэж, гишүүн улс орнууд энэ өдрийг тохиолдуулан, хөгжлийн үйл явцад төрийн албанаас оруулж буй хувь нэмрийг онцгойлон авч үздэг. Мөн энэ талын үйл ажиллагааг зохион байгуулахыг уриалдаг билээ.

"Төрийн албаны өдөр"-ийн гол зорилго нь төрийн албан хаагчдын ажил үйлсийг үнэлж цэгнэх, төрийн албаны залгамж халаа болсон нарийн мэргэжил, өндөр ур чадвартай залуу үеийг төрийн албанд ажиллахыг уриалан дуудахад оршдог байна.

Төрийн албанд ажиллаж байгаа үе үеийн эрхэм албан хаагчдадаа НҮБ-ын Бүх төрийн албан хаагчиддаа “Төрийн албаны өдөр”-ийн мэнд хүргэе

Төрийн минь сүлд өршөөж, төр түвшин, түмэн олон амгалан байг.

2025-06-23 16:43:45