ТАЛАРХАЛ

Хилчдийн уналгын агтны тоог нэмэгдүүлэх, хилийн аюулгүй байдлыг хангах зорилготой “НЭГ БАГ-НЭГ АГТ” аяны хүрээнд:

Онон багийн малчин Цэдэндамбын Цог-Эрдэнэ / Сумын аварга малчин/

 Барх багийн малчин Намсрайн Мэндбаяр /Сумын алдарт уяач,Сумын аварга малчин/

 Норовлин багийн малчин Бэх-Очирын Тулга / Байгаль хамгаалагч/

 Хурх багийн Засаг дарга Лхамын Мөнхчулуун нар

Дадал суман дахь хилийн цэргийн дугаар ангийн заставт тус тус нэг адуу хандивласныг гардуулан өглөө. 

Хилчин дайчдын эх орныхоо торгон хилийг хамгаалах их үйлсэд зориулж, адуу хандивласан малчдадаа нутгийн иргэдийнхээ өмнөөс баярлаж талархсанаа илэрхийлж, амьдралд нь сайхан бүхнийг хүсэн ерөөе.

ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР

2025-06-19 14:57:45