Олон Улсын Хүүхдийн эрхийг хамгаалах өдрийн хүрээнд хүүхдийн эрх, оролцоог дэмжих, өөртөө итгэх итгэл, нийгмийн талаарх мэдлэг ойлголтыг нэмэгдүүлэх, нутгийн өөрөө удирдах байгууллага, төрийн байгууллагуудын үйл ажиллагаатай танилцах, хүүхдийн ирээдүйн мэргэжлийн чиг баримжаа, сонирхолд нийцсэн зөв сонголт хийхэд дэмжлэг үзүүлэх зорилгоор “Мөрөөдлийн өртөө – Хишиг өдөр” арга хэмжээнд Ч.Бямбасүрэн багштай 9а ангийн хамт олон оролцлоо.
Арга хэмжээний хүрээнд ЗДТГ, ЭМТ, СДОА-ийн үйл ажиллагаа, албан хаагчдын мэргэжил, ажлын онцлог, сум орон нутгаас хүүхэд хамгаалал, эрүүл мэндийн чиглэлээр авч хэрэгжүүлж буй бодлого, арга хэмжээний талаар мэдээлэл өгч ажилласан.
Мөн ИТХ-ын ажлын албанаас “Өөртөө тохирсон мэргэжлийг хэрхэн сонгох вэ? Зөв сонголтоо хийхэд туслах 6 зөвлөмж” сэдвээр зөвлөгөө өгөн, сум орон нутагт тулгамдаж буй асуудлын талаарх хэлэлцүүлгийг зохион байгуулж, гарсан санал хүсэлтийг холбогдох байгууллагад уламжилсан.
Тус үйл ажиллагааг зохион байгуулахад хамтран ажилласан ЗДТГ, ЭМТ, СДОА-ийн ажилтан албан хаагчид та бүхэнд гүн талархал илэрхийлж, Ч.Бямбасүрэн багштай 9а ангийн хамт олонд сурлага хөдөлмөрийн өндөр амжилт хүсье.
Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал
2025.06.03
2025-06-06 10:58:42