ЭРҮҮЛ МЭНДИЙН ТӨВҮҮДЭД ШААРДЛАГАТАЙ АВТОМАШИНЫ ХАНГАЛТЫГ НЭМЭГДҮҮЛЛЭЭ

 Аймгийн Засаг даргын 2024-2028 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан "Нийгмийн эрүүл мэнд болон эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах зорилтын хүрээнд эрүүл мэндийн байгууллагад шаардлагатай тоног төхөөрөмжийг шинэчлэх, барилга, автомашины хангалтыг шат дараатайгаар нэмэгдүүлэх ажил үргэлжилж байна.

 Энэ ажлын хүрээнд өнөөдөр буюу 2025 оны 6 дугаар сарын 3-ны өдөр Аймгийн Засаг дарга Д.Аюурбунь, Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Б.Цогт-Орших болон холбогдох албаны төлөөллүүд Биндэр сум, Батширээт сум, Хэрлэн сумын 3 дугаар багийн “Ач манал” өрхийн эмнэлгүүдэд эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээнд зориулсан 2024 онд үйлдвэрлэгдсэн "Probox марк"-ийн автомашиныг хүлээлгэн өглөө.

 Эрүүл мэндийн салбарт автомашины хангамжийг нэмэгдүүлснээр эрүүл мэндийн тусламж үйлчилгээг түргэн шуурхай хүргэх, хүртээмжийг нэмэгдүүлэх, алслагдсан баг, сумдын иргэдэд хүрэх үйлчилгээний чанарыг сайжруулахад чухал ач холбогдолтой юм.

2025-06-05 14:37:00