ОДОНТОЙ ЭЭЖ

Монгол эх хүний уужуу сэтгэл, үр хүүхдэдээ зориулсан ариун хайр, амьдралын алтан нандин түүхийг хүндэтгэн тэмдэглэдэг "Алдарт эхийн одон"-ы ёслол Хан Хэнтий чуулгад 10 цагаас эхэллээ. Энэ жил Хэнтий аймгаас 300 гаруй ээж алдарт эхийн одонгоо гардан авсан байна.

Эх хүн гэдэг энэрэнгүй, тэсвэр хатуужил, халуун сэтгэлийн илэрхийлэл билээ.

Энэ өдөр Батширээт сумаас 4 ээжүүд төр засгийнхаа талархлыг хүлээж, үр хүүхдээ амьдралын ухаанаар хүмүүжүүлсэн гавьяагаараа "АЛДАРТ ЭХ"-ийн нэг, хоёрдугаар одон гардан авч, энгэрээ мялаалаа.

2025-05-30 11:09:27