1996 оноос эхлэн уламжлал болгон зохион байгуулагддаг "БАГУУДЫН УРЛАГ, СПОРТЫН НААДАМ"-ыг 2025 оны 05 дугаар сарын 26-27-ны өдрүүдэд амжилттай зохион байгуулагдаж өндөрлөлөө.

Спорт 10 төрөл, урлагийн 10 төрлөөр БАРХ, ОНОН, НОРОВЛИН, ХУРХ багууд авьяас чадвар, хурд хүч, авхаалж самбаагаараа өрсөлдөж, шилдгүүдээ тодрууллаа.

Спортын төрлөөр:

1. ҮНДЭСНИЙ БӨХ- Барх баг Н.ШАРАВБАЛДАН

2. ОЛС ТАТАЛТ- Хурх баг

3. ШАТАР /эрэгтэй/- Норовлин баг З.БАТ-ЭРДЭНЭ

Шатар /эмэгтэй/- Норовлин баг Б.Хулан

4. 100 БУУДАЛТ ДААМ /эрэгтэй/- Барх баг Ц.Цэрэндондог

100 БУУДАЛТ ДААМ /эмэгтэй/- Онон баг Ц.БАЯРМАА

5. 4х 100 БУУХИА- Онон баг

6. ШИРЭЭНИЙ ТЕННИС/эрэгтэй/- Норовлин баг Б.ТӨРМӨНХ

ШИРЭЭНИЙ ТЕННИС /эмэгтэй/- Хурх баг Б.Хулан

7. ВОЛЕЙБОЛ /эрэгтэй/- Норовлин баг

ВОЛЕЙБОЛ /эмэгтэй/- Онон баг

8. САГС /эрэгтэй/-Барх баг

Сагс /эмэгтэй/- Онон баг

9. ДАРТС /холимог/- Норовлин баг

10 СОФТ ВОЛЕЙБОЛ - Онон баг

Урлагийн төрлөөр:

1. ДУЭТ ДУУ -“ЧИНИЙ ЗУРСАН ХАЙР” Норовлин баг Б.МӨНХНАРАН, Б.АРИУНБОЛОР

2. ХӨГЖИМ- “ЖОЛОО САЙХАН ХАЛИУН” Барх баг О.УРАНЦЭЦЭГ

3. ЗОХИОЛЫН ДУУ /эрэгтэй/-“АЙ СЭЛЭНГЭ МИНЬ” Онон баг Н.МӨНХСАРАН

4. ЗОХИОЛЫН ДУУ /эмэгтэй/-“ХӨГЖМИЙН ЭГШИГ” Онон баг Э.АМАРЦЭЦЭГ

5. УРАН УНШЛАГА-“ХӨХ ДААЛИМБАН ТЭРЛЭГ” Хурх баг Б.МАНАЛСҮРЭН

6. ЭСТРАД ГОЦЛОЛ- “ЭВДЭРХИЙ ХҮН” Онон баг Д.ГҮНДСАМБА

7.ЧӨЛӨӨТ НОМЕР “ЯГ ТҮҮН ШИГ”- ХАРАНГА ХАМТЛАГ ЛХАГВАСҮРЭНГИЙН “ЭРЧҮҮД” Норовлин баг Г.ГАНЗОЛБОО

8. МОНГОЛ АРДЫН ДУУ- “НАЙГАЛ ГОЛ” Норовлин баг С.ЭРЧЭЭ

9. БУРИАД ДУУ- ЁОХОР ХАТАР” Барх баг Э.ЭРХЭМБАЯР

10. БҮЖИГ- “МОНГОЛ БҮСГҮЙ” Онон баг Б.БОЛОРЧИМЭГ нар тус тус урлаг, спортын наадмын шилдэгүүдээр тодорч НИЙТ ОНООГООР ОНОН БАГ ТЭРГҮҮЛЖ ШИЛЖИН ЯВАХ ЦОМ, МӨНГӨН ШАГНАЛЫН ЭЗЭД БОЛЛОО.

Урлаг, спортын наадамд оролцсон, хөгжөөн дэмжсэн багийн нийт иргэддээ цаашдын ажил амьдралд нь аз жаргал, хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.

Урлаг, спортын наадмын зохион байгуулалтад оролцсон төрийн байгууллага болон бүх шатны төрийн албан хаагчдадаа талархсанаа илэрхийлж ажлын өндөр амжилт хүсье.

 Зохион байгуулсан:

Батширээт сумын Иргэдийн Төлөөлөгчдийн хурал

Засаг даргын Тамгын газар

Соёлын төв

2025-05-30 10:28:18