МЭДЭЭЛЭЛ

Монгол улсын “Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль”, “Төрийн хяналт шалгалтын тухай”, “Хүнсний аюулгүй байдлыг хангах тухай”, “Ариун цэврийн тухай”, мөн Засаг даргын мөрийн хөтөлбөрийн дагуу хүнсний чиглэлээр үйл ажиллагаа эрхлэгч иргэд, ААН-ийн үйл ажиллагаанд хяналт тавьж ажиллах ажлын хүрээнд 2025 оны 05 дугаар сарын 28-29-ний өдрүүдэд нийт 14 хүнсний дэлгүүрт хяналт хийхэд 9 дэлгүүр зөрчилгүй, 5 дэлгүүрээс давхардсан тоогоор 45 төрлийн, 970,250 төгрөгийн хугацаа хэтэрсэн барааг лангуунаас буулгаж, нийтэд худалдаалахыг хориглон тухайн хүнсний чиглэлийн үйл ажиллагаа эрхлэгчийн дотоод хяналтад хүлээлгэн өгч заавар зөвлөмжийг өгөн ажиллалаа.

Мөн 6 нэрийн хүнсний чиглэлийн нэг дэлгүүрээс хугацаа хэтрэлттэй бүтээгдэхүүн их хэмжээгээр гарсан тул анхааруулга өгөн, хугацаа нь дууссан бүтээгдэхүүнээ лангуунаас буулган устгал хийхийг зөвлөн, 2025 оны 06 дугаар сарын 03-нд тус дэлгүүрт дахин хяналт хийхээр болов.

Хяналтаар: Мал эмнэлгийн Улсын байцаагч Ж.Ундрах, ХЖДҮХХариуцсан мэргэжилтэн Б.Энхболор, ЗДТГазрын нягтлан бодогч Б.Цолмон нар хүнсний дэлгүүрүүдэд хяналт хийн, зөвлөгөө зөвлөмж өгөн ажиллав.

Иргэдэд өгөх зөвлөмж: Хүнсний бүтээгдэхүүн худалдан авалт хийхдээ хугацааг сайтар шалган авна уу.

Хоол, хүнсээр дамжих өвчнөөс урьдчилан сэргийлэх, холбогдох хууль тогтоомж, түүнийг даган гарсан нийтээр дагаж мөрдөх эрхзүйн акт, техникийн зохицуулалт, стандартыг хангуулах чиглэлээр хоол үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгчдэд өгөх зөвлөмжийг Батширээт сумын Ерөнхий боловсролын сургуулийн үдийн цай болон дотуур байр, Эрүүл мэндийн төв, Цэцэрлэг, үйл ажиллагаа эрхэлж буй 3 цайны газар, бэйкери үйлчилгээ эрхлэгч 1 иргэнд хүргүүлэн ажиллав.

2025-05-30 09:56:23