Ардын урлагийн "Ёохор" наадам Хэнтий аймгийн Батширээт суманд 2025 оны 07 сарын 30,31-ний өдрүүдэд зохион байгуулагдана.

Буриадын ахуй амьдрал, хэл соёл, ёс заншил, соёлын өвийг хадгалах, хамгаалах, өвлөн уламжлуулах, түгээн дэлгэрүүлэх бодлогын хүрээнд эртний уламжлалт дуут тойрон бүжиг “ЁОХОР ХАТАР”-ыг судлах, олон нийтэд сурталчлан таниулах, хүүхэд залуучууд болон гадаад дотоодын жуулчдад нутаг, нутгийн уламжлалт ахуйгаас үүдэн гарсан тойрон бүжгийн онцлог ялгааг таниулах, урлагаар дамжуулж соёлын солилцоог хөгжүүлэх, харилцан суралцах зорилгоор уламжлал болон зохион байгуулдаг Олон улсын "ЁОХОР ХАТАР-2025" ардын урлагийн наадмын тов, удирдамжийг танилцуулж байна.

2025-05-26 20:13:48