“ХЭНТИЙЧҮҮД ЗАЛИЛУУЛАХГҮЙ” нөлөөллийн аян өрнөж байна

Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал, Цагдаагийн газар хамтран залилах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зорилгоор “Хэнтийчүүд залилуулахгүй” нөлөөллийн аяныг эхлүүллээ.

2025 оны эхний таван сарын байдлаар тус аймагт 77 иргэн нийт 650 сая төгрөгийн хохирол амссан нь залилах гэмт хэрэг өсөх хандлагатай байгааг илтгэж байна.

Аяны хүрээнд сэрэмжлүүлэг мессеж түгээх, сургалт зохион байгуулах, мэдээллийн самбар байрлуулах, чанга яригчаар мэдээлэл хүргэх, дэлгүүрүүдийн дэлгэцээр анхааруулга үзүүлэх зэрэг ажлууд хийгдэж байна.

Аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх салбар зөвлөл уг үйл ажиллагааг дэмжин ажиллаж байгаа юм.

2025-05-22 09:14:44