Аялал жуулчлалын “Нүүдэлчний аялал” ХХК-аас зохион байгуулсан Амгалант, Онон голын эрэг дагуу хог түүж цэвэрлэв.

 Мөн дээрх компанийн залуус ЕБС-ийн “Эко клуб”-ийн сурагчид, ЗДТГ-тай хамтран Эгийн голын гүүрний орчмын хогийг цэвэрлэж нийт 70 шуудай хогийг цэгт тээвэрлэн хүргэлээ.

Нүүдэлчний аялал ХХК-ийн Жангар ахлагчтай залуучууд, ЕБС-ийн Ганзолбоо багштай сурагчдад гүн талархал илэрхийлье. Сумын нийт иргэд та бүхнийг салхинд хийсдэг цаас, гялгар уут, шуудай, барилгын хөөс зэрэг хогийг задгай хаяхгүй байхыг хүсье.

2025-05-19 16:37:25