ӨРХ БҮР НОГООН ТӨГӨЛ БҮТЭЭЕ

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан "Тэр бум мод" үндэсний хөдөлгөөний хүрээнд жил бүрийн 05 дугаар сарыг "Бүх нийтээр мод тарих" өдөртэй холбогдуулан 2025 оны 05 дугаар сарын 14-нд Батширээт сумын төрийн байгууллага, ААН байгууллага, нөхөрлөл, ЕБС-ийн сурагчид, цэцэрлэгийн хүүхдүүд, сумын нийт иргэдийн оролцоотойгоор цэцэрлэгт хүрээлэнд зохион байгуулагдав.

Мөн 2025 оны 05 дугаар сарын 15-ны өдөр Олон улсын гэр бүлийн өдрийг тохиолдуулан СДОАнгиас 3 гэр бүлд нарс модыг үнэгүй гардуулан өглөө.

2025.05.14

2025-05-15 14:59:42