НОРОВЛИН СУМАНД ГАРСАН ОЙН ТҮЙМРИЙГ БҮРЭН УНТРААЛАА

Хэнтий аймгийн Норовлин сумын нутагт 2025 оны тавдугаар сарын 08-ны өдөр гарсан ойн түймрийг өнөөдөр буюу тавдугаар сарын 13-ны өдрийн 08:00 цагт бүрэн унтраалаа.

Түймрийг унтраах ажиллагаанд Хэнтий, Дорнод, Сүхбаатар аймгийн Онцгой байдлын газар, нийслэлийн Багануур дүүргийн Онцгой байдлын хэлтэс, Норовлин, Дадал, Батноров, Хэрлэн, Баян-Уул сумдын мэргэжлийн анги, орон нутгийн сайн дурын “Хан-Уул”, “Баянгол” нөхөрлөл, "Онон-Балж" байгалийн цогцолбор газрын нийт 236 хүн, 29 нэгж автомашин, техник хэрэгсэлтэйгээр ажиллаж, хамтран үүрэг гүйцэтгэлээ.

Урьдчилсан байдлаар 7300 гаруй га талбай түймэрт өртсөн байна.

Халуун цэг дээр ажиллаж, цаг наргүй зүтгэсэн Хэнтий аймгийн Онцгой байдлын газрын нийт алба хаагчид, сумдын мэргэжлийн ангиуд, иргэд, малчид болон хил залгаа аймгуудын Онцгой байдлын байгууллагын алба хаагчдад ГҮН ТАЛАРХАЛ ИЛЭРХИЙЛЬЕ.

ЭХ ОРНЫХОО ТӨЛӨӨХ ҮҮРГЭЭ НЭР ТӨРТЭЙ БИЕЛҮҮЛСЭН ТА БҮХНЭЭР БАХАРХАЖ, ХҮНДЭТГЭЖ БАЙНА.

ХЭНТИЙ АЙМГИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР

2025-05-13 14:52:32