АЙМАГ, СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ТӨЛӨӨЛӨГЧ, АЖЛЫН АЛБАДЫН НЭГДСЭН ЗӨВЛӨГӨӨН БОЛЛОО.

ДАРТСЫН ТЭМЦЭЭНД НИЙТ 19 БАГ ОРОЛЦОЖ СОНИРХОЛТОЙ ӨРСӨЛДӨӨНИЙГ ГАРГАЖ ЧАДЛАА

Хэнтий аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас зохион байгуулж буй “Хурал цом 2025” нэгдсэн арга хэмжээний хүрээнд явагдаж буй спортын дөрвөн төрөлт тэмцээн дартсын төрлөөр эхэлсэн.

Тус тэмцээн нь Аймгийн Дартсын клубт зохион байгуулагдсан бөгөөд тэмцээнийг мэргэжлийн холбооны шүүгчид шүүн явуулж, оролцогчдын ур чадвар, авхаалж самбааг шударга үнэлсэн.

Тэмцээнд нийт 76 тамирчин оролцож, баг бүрд 2 эрэгтэй, 1 эмэгтэй тамирчдын бүрэлдэхүүнтэй өрсөлдлөө. Дартсын төрөл нь оюун ухаан, анхаарал төвлөрөл, нарийн мэдрэмж шаардсан спортын нэг хэлбэр бөгөөд хурлын төлөөлөгчдийн дунд ихээхэн сонирхолтой тэмцээн болж өндөрлөлөө.

#Шагналт_байраар_дараах_багууд_шалгарлаа:

Батширээт сум- 1р байр

Өмнөдэлгэр сум - 2р байр

Хэрлэн сум - 3р байр

Норовлин- Тусгай байр

Нийт оролцож байгаа тамирчдадаа дараа дараагийн спортын төрөлд нь амжилт хүсье!

ХЭРЛЭН СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН АЖЛЫН АЛБА

2025-05-12 10:29:58