ХБИ-ийн 24 дэх удаагийн аймгийн аварга шалгаруулах суугаа волейболын тэмцээн Батширээт суманд зохион байгуулагдлаа.

Аймгийн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн Параволейбол буюу Суугаа волейболын 24 дэх удаагийн аймгийн аварга шалгаруулах тэмцээнд Батширээт, Биндэр, Бэрх, Баянхутаг, Аймгийн төв болон Өмнөдэлгэр сумын хамтарсан баг, нийт 6 багийн 50 гаруй тамирчид авхаалж самбаа, хурд хүчээ сорин оролцож байна.

Нээлтэнд:

Батширээт сумын Засаг дарга Б.Алтангэрэл

Батширээт сумын Засаг даргын орлогч Б.Төрмөнх

Хэнтий аймгийн ХБИ-н Холбооны дарга Б.Ургамалсувд

Баянхутаг сумын Засаг дарга Байгалмаа

Бэрх тосгон ХХҮГАжилтан Энхбат

Биндэр сумын ГДХГБЦГазрын дарга Оюунбат нар нээлтэнд оролцлоо.

Хамтран зохион байгуулж буй байгууллага:

Хэнтий аймгийн Биеийн тамир спортын газар

Батширээт сумын ЗДТГазар

Хэнтий аймгийн Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн холбоо

Баг тамирчдад спортын өндөр амжилт хүсье.

2025.04.24

2025-04-25 10:55:27