МАЛЫН ГОЦ ХАЛДВАРТ ШҮЛХИЙ ӨВЧНӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ДАРХЛААЖУУЛАЛТ АЖЛЫГ ХИЙЖ ГҮЙЦЭТГЭНЭ.

Хэнтий аймгийн Мал эмнэлгийн газрын даргын 2025 оны 04 дүгээр сарын 19-ний А/26 тоот тушаал, Сумын Засаг даргын 2025 оны 04 дүгээр сарын сарын 22-ний А/64 дүгээр захирамжийн хүрээнд 2025 оны 04 дүгээр сарын 21 ний өдрөөс 28 хоногийн хугацаанд малын гоц халдварт Шүлхий өвчнөөс урьдчилан сэргийлэх дархлаажуулалтад сумын нийт 23936 толгой үхэр хамруулна.

Малчин, мал бүхий иргэдэд тогтсон хугацаанд өөрийн үхэр сүргийг хашиж, барьж бэхлэн малын эмчийн аюулгүй байдлыг ханган, дархлаажуулалтад бүрэн хамруулна уу.

2025-04-24 09:41:49