ОЙ ХЭЭРИЙН ТҮЙМРЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ, ЭРТ АРГА ХЭМЖЭЭ АВАХ ТӨСӨЛ ХЭРЭГЖИЖ ЭХЭЛЛЭЭ

2025 оны хаврын улиралд хээрийн түймрийн эрсдэл эрснэмэгдэж буйтай холбоотойгоор Старт Нэтворк (Start Network) сангаас санхүүжилттэй, “Хээрийн түймрийн эртарга хэмжээний төсөл”-ийг Дэлхийн Зөн Монгол ОУБ болон Пипл ин Нийд (People in Need) олон улсынбайгууллага хамтран хэрэгжүүлж эхэллээ.

Төслийн зорилго нь хээрийн түймрийн эрсдэлийг бууруулах, урьдчилан сэргийлэх, орон нутгийн эрт арга хэмжээний бэлэн байдлыг нэмэгдүүлэх, мэдээлэлийн чадавх, техник тоног төхөөрөмж, хөдөлмөр хамгааллын хувцасаар хангах замаар гамшгийн хохирлыг багасгах юм.

Уг төсөл нь 2025 оны 4-р сарын 16-наас 5-р сарын 31-ний хооронд Сүхбаатар, Дорнод, Хэнтий аймгийн нийт 10 сумыг хамрах бөгөөд Пипл ин Нийд ОУБ –аас Хэнтий аймгийн Батширээт, Биндэр, Норовлин, Баян-Овоо сумдад төслийг хэрэгжүүлэн ажиллаж байна.

Тус төслийн үйл ажиллагааг нарийвчлан хэлэлцэх, нэгдсэн арга хэмжээг төлөвлөх, хамтран авч хэрэгжүүлэх зорилгоорХэнтий аймгийн Засаг дарга болон Засаг даргын Тамгын газрын дарга, Онцгой байдлын ерөнхий газрын дарга мэргэжилтнүүдээр ахлуулсан Батширээт, Биндэр, Норовлин, Баян-Овоо сумдын ЗДТГ, Онцгой комисс, Байгаль орчны газрын баг хамт олон Хайбрид хэлбэрийн удирдах багийн уулзалтыг 4-р сарын 21, 22-ны өдөр Пипл ин Нийд ОУБ-ын төслийн багтай хамтран зохион байгууллаа.

Цаашид төслийн хүрээнд ой хээрийн түймрийн гамшгийн эрсдэлтэй бүсэд амьдарч буй иргэд, айл өрхөд урьдчилан сэргийлэх “Бэлэн бай” сургалт, нөлөөллийн үйл ажиллагааг эдгээр сумдын ажлын хэсэг, мэргэжлийн ангиудын оролцоотой зохион байгуулж, ой хээрийн түймэр унтраах хамгаалах хэрэгсэл, харилцаа холбооны шаардлагатай тоног төхөөрөмжөөр хангах, хяналт мониторингын үйл ажиллагааг зохион байгуулах зэрэг үйл ажиллагааг хэрэгжүүлэх юм.

/Өнөөдөр төслийн хоёр дахь уулзалтыг онлайнаар зохион байгууллаа/

Хэнтий аймгийн Онцгой байдлын газар

2025-04-22 17:36:39