СМАРТ, БИОСАНГИЙН ПРОГРАММЫН ЭРЧИМЖҮҮЛСЭН СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

Тус сургалтын зорилго нь:

-Хэнтий аймгийн Байгаль орчны газрын холбогдох албан тушаалтнууд, байгаль хамгаалагч нарт БИОСАН-зэрлэг амьтан, ургамлын мониторинг судалгааны арга зүй, СМАРТ-эргүүл, хяналт, шалгалт хийх, веб сайт, гар утасны аппликейшн хэрэглэх заавар өгөх, мэргэшүүлэх сургалт, дадлага ажил хийж, цаашид хэрэглээг сайжруулахад энэхүү сургалтын зорилго оршино.

Зохион байгуулагчид:

-Дэлхийн байгаль хамгаалах сан (WWF)

-Дорнод Монголын хуурай хээрийн тогтвортой ландшафт, биологийн олон янз байдлын хамгаалал төсөл.

-Хэнтий аймгийн Байгаль орчны газар

Оролцогчид:

-Байгаль орчны газрын холбогдох албан тушаалтнууд

-Хэнтий аймгийн 16 сумын 21 байгаль хамгаалагчид оролцож байна. Батширээт сумын Байгаль хамгаалагч Б.Болд, Б.Тулга нар хамрагдлаа.

2025-04-22 17:29:09